Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд иржээ. Энэ бол түүний хоёрдугаар сарын 24-нөөс хойш анх удаа албан бусаар Украинд ирж байгаа нь энэ юм. Тодруулбал, тэрээр Ерөнхий сайдаасаа огцорсон 9-р сараас хойш парламентын гишүүнээс өөр албан тушаал хашаагүй байгаа юм.
Борис Жонсон энэ удаагийнхаа ирэлтээр дайнд ихээхэн нэрвэгдсэн Киевийн Буча, Бородянка дүүрэгт очсон бөгөөд түүнийг Киев мужийн тэргүүн Олексий Кулеба Бородянкад дагалдан явжээ. Энэ айлчлалынхаа талаар тэр урьдчилж мэдэгдээгүй юм.
Борис Жонсон Киевт ерөнхийлөгч Зеленский нарын уулзалтын видео бичлэг твиттер хуудсандаа нийтэлжээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичих