Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам Крис Хипкинсийг намын шинэ дарга, тус улсын 41 дэх Ерөнхий сайдаар батламжиллаа. Энэ тухай К.Хипкинс ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Тус улсын Хөдөлмөрийн нам өнгөрсөн ням гаригт намын гишүүн, Боловсрол, цагдаа, нийтийн үйлчилгээний сайд, Төлөөлөгчдийн танхимын тэргүүн К.Хипкинсийг намын шинэ даргаар сонголоо. К.Хипкинс бол пүрэв гарагт огцорохоо мэдэгдсэн Ерөнхий сайд Жакинда Ардерныг орлох цорын ганц нэр дэвшигч юм.
Шинэ Зеландын улс төрийн тогтолцооны дагуу парламентын олонх нь засгийн газраа бүрдүүлж, намын дарга нь Ерөнхий сайд болдог.
К.Хипкинс намын хурлын үр дүнгийн талаар хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, лхагва гаригт албан ёсоор Ерөнхий сайдын тангараг өргөнө. Мөн ирэх долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэв.
Шинэ Засгийн газрын тэргүүнээр ахлуулсан ЗГХЭГ-ын анхдугаар хуралдаан нэгдүгээр сарын 25-ны лхагва гарагт болно.
Өмнө нь Хипкинс сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Ерөнхий сайдын ажлаа эхлүүлэх боломжийг тэсэн ядан, урам зоригтойгоор хүлээж байна гээд энэ бол маш том аз завшаан, асар том хариуцлага" гэж тэр онцолж байсан юм.
Одоо 44 настай Крис Хипкинс 2017 оноос хойш Шинэ Зеландын Хөдөлмөрийн намын засгийн газрын гол хүмүүсийн нэг болжээ. Орон нутгийн парламентад Боловсролын сайд, Төрийн албаны сайд, Төлөөлөгчдийн танхимын даргаар ажиллаж байсан.
Эх сурвалж: inform.kz
Сэтгэгдэл бичих