Герман улс "Ирвэс" байлдааны танкуудаа Украин руу илгээх эсэхээ хараахан шийдээгүй байна. Батлан хамгаалахын сайд Борис Писториус баасан гарагт Германы Рамштайн хотод Америк, Европын түншүүдтэй уулзсаныхаа дараа "Украиинд танк нийлүүлэх хангалттай шалтгаан байгаа, бас эсэргүүцэх мөн тийм шалтгаан бий" гэж хэлжээ.
Б.Писториус түүний удирдаж буй яам ойрын хэдэн долоо хоногт "Ирвэс"-ийг Украинд нийлүүлэх боломжтой эсэхийг тогтоохын тулд тус улсын нутаг дэвсгэрт байгаа ийм танкийн нөөцийг шалгана гэж тэмдэглэв. "Бид та бүхэнд гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж байна" гэж тэр хэлжээ.
"Ирвэс" танкийн оронд Писториус "Marder" болон " Gepard" танк, мөн агаарын довтолгооноос хамгаалах "Patrioт" системийг нийлүүлэхээ зарлав. Үүний зэрэгцээ Германы Украинд үзүүлэх цэргийн тусламжийн зардал 3,3 тэрбум евро буюу 3,6 тэрбум ам.долларт хүргэнэ.
Харин АНУ Украинд үзүүлэх тусламжаа 2,5 тэрбум доллараар нэмэгдүүлж, нийт дүнгээрээ 26,7 тэрбум ам доллар хүргэх юм. АНУ-ын тусламжийн шинэ багцад "Marder, явган цэргийн байлдааны 59 машин багтсан байна.
Польш зэрэг Умард Атлантын эвслийн байгууллага /НАТО/-ын бусад гишүүн орнууд өөрсдийн нөөцөөсөө "Ирвэс" танкийг Украинд нийлүүлэх бодолтой байгаагаа баталжээ. Гэхдээ энэ талаар шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд үүний тулд үйлдвэрлэгч Герман улсаас зөвшөөрөл авах шаардлагатай.
Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тус болохгүй, харин Украины ард түмний зовлон зүдгүүрийг уртасгаж байна гэж Орос удаа дараа мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Синьхуа
Сэтгэгдэл бичих