Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев зүрхний мэс засал хийлгэж, хагалгаа амжилттай болсон талаар тус улсын тэргүүн асаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Айдос Укибай мэдээллээ.
“Нурсултан Назарбаев зүрхний хагалгаанд орсон. Мэс засал ажиллагаа амжилттай дууссан. Анхны ерөнхийлөгчийн амь насанд аюул заналхийлсэн зүйл байхгүй. Одоо тэр эмч нарын ажиглалтад байна” гэж Укибай хэлэв. Мөн хагалгааг тус улсын Зүрхний мэс заслын үндэсний төвд хийсэн гэдгийг онцоллоо.
1-р сарын 20-ны өглөө Казахстаны хэвлэл мэдээлэл Назарбаев эмнэлэгт хүргэгдэж, зүрхний иж бүрэн шинжилгээнд хамрагдсан гэж мэдээлсэн юм. Дараа нь бүгд найрамдах улсын тэргүүн асан Үндэсний зүрхний мэс заслын төвд хэвтсэн тухай мэдэгдээд байсан юм.
Нурсултан Назарбаев 1940 онд төрсөн, эдүгээ 83 настай юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл бичих