
Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн Луочуань мужийн Юншиан тосгоны тариачин алим хурааж бйгаа нь
Ядуурлаас гарсан Хятадын нэг хүнд ногдох цэвэр орлого 2022 онд 14.3 хувиар өссөн байна. Энэ нь 2021 оныхтой харьцуулахад 14,342 юань (ойролцоогоор 2,118.4 ам.доллар) болсон гэж БНХАУ-ын Хөдөө тосгоны хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны газраас мэдээлэв.
Энэ үзүүлэлтийн өсөлтийн хурд 8 п.п. болж хувирав. Энэ нь улсын хэмжээнд хөдөөгийн хүн амд ногдох орлогын өсөлтийн хурдаас өндөр байна гэж тус агентлаг мэдээллээ.
Хятадын эрх баригчид ядуурлаас гарсан хүмүүст ажлын байр шинээр бий болгохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, "ядуурлын шошго"-оос ангижирсан тус улсын хөдөө орон нутагт хүн амын орлогыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрүүдийг байгуулж бэхжүүлэх цуврал арга хэмжээ авчээ.
Хятад улс үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг дэмжин ядуурлаас гарсан хүмүүсийн ажлын байрыг идэвхтэй өргөжүүлэх болно гэж тус газрын дарга Лю Хуаншинь энэ долоо хоногийн эхээр мэдэгдэв.
Мөн хөдөө орон нутагт хамтын аж ахуйг хөгжүүлэх, тухайлбал газрыг хамтран ашиглах, хөдөөгийн хоршоодыг хувь нийлүүлэгчдийн зарчмаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж тэрээр нэмж хэлэв.
Эх сурвалж: Синьхуа
( 1 )Сэтгэгдэл бичих