БНХАУ-д Хаврын баяр буюу Билгийн тооллын шинэ жил нь нэгдүгээр сарын 22-ны Ням гарагт тохиож байгаа юм.
Иймд тус улстай хиллэдэг авто замын боомтуудын цагийн хуваарьт дараах өөрчлөлт орж байна.
Тодруулбал, Замын-Үүд, Баянхошуу, Булган, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Хавирга зэрэг авто замын боомт нэгдүгээр сарын 22, 23, 24-нд амарна.
Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллахыг Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Сэтгэгдэл бичих