Уушги цэвэрлэгч ундаа хийх арга.
Орц:
- 1 кг сонгино
- 1 л ус
- 400 гр хүрэн сахар
- 2 цайны халбага куркума /turmeric/
- Арилгасан жижгэвтэр цагаан гаа
Хүрэн сахараа усанд хийж гал дээр тавина. Сонгиноо арилган дөрөв хуваан хэрчиж, жижиглэж хэрчсэн цагаан гаа, turmeric нунтагтайгаа холино. Ус буцалсны дараа бэлдсэн бэлдмэлээ хийж галыг нь багасгана. Ус ширгэж талдаа ортол нь зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь шилэн саванд хийж хөргөнө. Хөрснийх нь дараа хөргөгчинд хийх хэрэгтэй.
Бэлдмэлийг өлөн элгэн дээрээ хоёр халбага, орой хоол идэхээс хоёр цагийн өмнө хоёр халбага идээрэй.
Сэтгэгдэл бичих