
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 20-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Хятадын засгийн газар Ковид-19 халдвар хамгаалалтын “Б ангиллын Б хяналт"-ын бодлого түүнчлэн гадаад дотоодын иргэдийн солилцооны түр арга хэмжээг нийтэлсний дараа, дотоодод халдварын байдал харьцангуй дор түвшинд байгаа бөгөөд хилээр нэвтрэх хүмүүсийн тоо ч аажмаар нэмэгдсээр байна.
Сүүлийн үед Хятадын нийгмийн үйлдвэрлэл, амьдрал бүрэн хэвийн байдалдаа орж, Хятадын иргэдийн гадаадад аялах хүсэл илт нэмэгдэн, аялал жуулчлалын үйл ажиллагааг сэргээх нөхцөл байдал улам сайжирч байна” гэжээ.
Сэтгэгдэл бичих