Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production" шинэ, залуу уран бүтээлчийн хөдөлмөрийг мөлждөг, цалин хөлс өгдөггүй зэрэг асуудлыг дуучин Н.Энэрэлсайхан дэлгэв.
Тэрбээр "Би 2 жилийн өмнө "B production"-тай гэрээ байгуулсан. Гэрээгээр 2 сая төгрөгөөр дуулсан бол 10 хувийн буюу 200 мянган төгрөгийг нь би авдаг. 90 хувийг нь В продакшн авдаг. Шинэ жилийн үеэр өдөр алгасаагүй дуулж, зарим өдөр 2-3 газарт дуулсан. Гэтэл цалин өгөөгүй. Би цалинтай холбоотой асуудал үүсгэлгүй "B production" -аас гарах бодолтой байж байтал "B production"-ийн менежер залгаад хувцаснуудаа авчирч өг гэж ярьсан. Миний тайз нь дээр өмсдөг бүх хувцсыг авна гэсэн. Би цалинг минь өгчихвөл өгье гэдгээ хэлсэн" гэв.
Дуучин Н.Энэрэлсайхан "B production"-тай холбоотой асуудлаар бичлэг хийж байр сууриа илэрхийлээд байгаа юм.
( 2 )Сэтгэгдэл бичих