Германы Рамштайн агаарын цэргийн баазад Украины холбоотон орнуудын төлөөлөгчдийн уулзалт болж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский видео холбоосоор энэхүү уулалтад үг хэлэхдээ холбоотнууддаа Оросын бузар үйлдлийг зогсооход үндсэн дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Украиныг шаардлагатай бүхнээр нь дэмжихээ амаллаа. Тэрээр хэлэхдээ, одоо удаашрах цаг биш, холбоотнууд Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахад нь туслахын тулд тууштай шуурхай шийдвэр гаргах болно гэжээ.
Тодотгоход, үүний өмнөх өдөр нь Украинд 2.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх шинэ багцын талаар мэдэгдсэн юм. Энэ багцад 90 ширхэг Stryker хуягт тээвэрлэгч, 59 ширхэг Брэдлигийн явган цэргийн байлдааны машин багтсан байна.
АНУ болон Европын Украинд үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцууд нь өмнөхөөсөө эрс ялгаатай гэж шинжээчид тодотгожээ. Багцад довтолгоонд ашиглаж болох илүү олон системийг агуулж байгаа гэжээ. Үүний зэрэгцээ зарласан багцуудын алинд ч байлдааны танкууд багтаагүй байна. Гэхдээ энэ асуудал Рамштайн дахь Украины түнш орнуудын уулзалтын үеэр шийдвэр гарах байх гэсэн хүлээлттэй байна.
Америкийн багцад өмнө нь зарласан 59 ширхэг "Bradley" явган цэргийн байлдааны хүнд машинаас гадна 90 ширхэг хүнд хуягт "Stryker" машин багтжээ. Эдгээр машин нь АНУ-ын армийн хуурай замын хүчний шинэ төрлийн "Страйкерийн бригад" гэгдэх нэгжийн үндэс суурь юм. Эдгээр нь хүнд хуягт техникийн бүрэлдэхүүн болдог.
АНУ-ын тусламжийн багцын өөр нэг зүйл нь Украины Зэвсэгт хүчнийг довтолгоонд бэлтгэж, бартаа арилгах зориулалттай нураах төхөөрөмж юм. Эдгээр нь довтолгоонд инженерийн дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болно .
Эдгээрээс гадна Америкийн багцад бусад олон тоног төхөөрөмж байна. Үүнд танк эсэргүүцэх пуужингийн 22 зөөврийн хөөргөх суурь, зургаан командын пост, сум тээвэрлэгч 12 , MRAP хуягт автомашин 53. автомашин, HMMWV жийп 350 ширхэг гэхчлэн. Энэ бүхэн нь цэргүүдийг илүү хөдөлгөөнтэй болгож, сайн зохион байгуулалттайгаар маневерлаж байлдааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд тустай.
АНУ-аас гадна бусад улс орнууд ч мөн Украины хуурай замын цэргийн хүчийг бэхжүүлэх байлдааны машин бүхий том багцуудыг зарлаад байна. Үүнд 40 мм-ийн хүчирхэг их буугаар зэвсэглэсэн Шведийн явган цэргийн CV90 маркийн байлдааны 50 машин, Германы Мардер явган цэргийн байлдааны машин 40, Францын 40 AMX-10RC хуягт машин, өөрөө явагч болон чирэгч гаубиц зэрэг багтаж байна.
Түүнчлэн Их Британи 14 Challenger 2 танк нийлүүлэхээ мэдэгдээд байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичих