Аргын тооллын: 2023-01-21, Бямба гараг
Наран ургах шингэх: 08:32-17:34.
Үс засуулбал: -Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр.
-Билгийн тооллын 30, шарагчин туулай, элдэв тэнгэртэн-20 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:32-17:34.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин шүтээн босгох, хот балгад барих, тариа ногоо тарих, худалдаа хийх, бүтээл туурвил үйлдэх, хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
Сэтгэгдэл бичих