Финланд улс Украинд 400 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэх шинэ багцаа зарлалаа. Ийнхүү Хельсинкийн Украинд үзүүлж байгаа цэргийн тусламжийн хэмжээ нийтдээ 590 сая евро болж байна.
Финлянд улс Украинд хүнд их буу, сум нийлүүлнэ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв. Харин энэ удаагийн тусдамжийн багцад Украины удаан хугацааны турш гуйж байгаа "Ирвэс" танкууд ороогүй байна.
Энэ ч бас учир шалтгаантай. Украинд "Ирвэс" танк нийлүүлэх талаар Финландын байр суурь Германы шийдвэрээс хамаарна гэж Батлан хамгаалахын сайд Микко Савола өмнө нь мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр, Германд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг экспортлоход Германаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Тиймээс "Ирвэс" танзийг нийлүүлэхэд Германы зөвшөөрөл хүлээгдэж буй гэсэн үг.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичих