Хуурай замын цэргийн үндсэн штабын даргаар хурандаа генерал Александр Лапин томилогдсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ Лапиныг шинэ албан тушаалд томилсон тухай албан ёсоор мэдээлээгүй байна. Украины эсрэг дайныг дэмжигчид түүнийг цэргийн тактикийн алдаа гаргасан гэж буруутгаж байв.
Ura.Ru мэдээллийн агенилаг Лапин 1-р сарын 9-ний өдрөөс эхлэн ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын даргаар томилогдсон гэж мэдээлэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ, Лапиныг хуурай замын цэргийн үндсэн штабт томилсон тухай мэдээллийг баталж ч чадахгүй, үгүйсгэж ч чадахгүй байна. "Ерөнхийлөгчийн нээлттэй зарлиг, Ерөнхийлөгчийн "нууц" зарлигууд байдгийг та мэднэ. Зарлигуудыг нийтэлсэн боловч ийм тушаал хараахан гараагүй байна.
Генерал Лапин гэж хэн бэ
Лапин ОХУ-ын Цэргийн төв тойргийн командлагч байсан бөгөөд Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр Төвийн бүлгийн командлагч болжээ. Долдугаар сарын 4-нд Ерөнхийлөгч Владимир Путин түүнд "Эр зориг, баатарлаг байдлын төлөө" Оросын баатар цол олгосон юм.
Лапин гэдэг нэр намраас эхлэн цэргийн тайланд дурдагдахаа больсон. Харин Оросын цэргүүдийн нэгдсэн бүлгийн командлагч Сергей Суровикин олны анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Лапин дайны гол дэмжигчид болох Рамзан Кадыров, Евгений Пригожин нарын шүүмжлэлд өртөж байсан нь нэг бус удаа.
"Вагнер" групп хувийн цэрэгжсэн байгууллагыг үндэслэгч Пригожин болон Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, зарим дайныг дэмжигч блогчид Оросын арми фронтод бүтэлгүйтсэн, ялангуяа Донецк мужийн Лиман хотоос ухарсантай холбоотойгоор Лапиныг бурууьгаж байсан юм.
Лапин 10-р сарын эцэс хүртэл Төвийн бүлгийн командлагч байсан бөгөөд үүний дараа Оросын хэвлэлүүд түүнийг халагдсан тухай мэдээлж байв.
59 настай Лапин 2017 оноос хойш Цэргийн төв тойргийг (ЦВО) удирдаж байсан бөгөөд 2018 оны аравдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл Сири дэх Оросын цэргийн бүлэглэлийг удирдаж байжээ. Хурандаа генерал Лапин цолыг 2019 онд олгожээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичих