Шведийн "Expressen" сонин Норд урсгалын хийн хоолойд учирсан гэмтлийн анхны дүрс бичлэгийг нийтэлжээ.
Усан доорх нисгэгчгүй аппаратаар авсан бичлэгт хий дамжуулах хоолойд их хэмжээний гэмтэл гарсан байна.
Хоолойн зарим хэсэгт хагарал гарсан, хурц ирмэгүүд наалдсан, металл хийцэд нэлээд гажилт үүссэн нь дээрхи бичлэгнээс тодорхой болжээ. Түүнчлэн далайн ёроолд маш хүчтэй дэлбэрэлтийн ул мөр харагдаж байна.
"Ийм зузаан металл хоолойг задлахын тулд маш их хүч хэрэгтэй байсан гэдэг нь эндээс харагдаж байна" гэж нисгэгчгүй төхөөрөмжийн оператор Тронд Ларсен дурдсаныг сонин иш татан онцолжээ.
Түүнчлэн Копенгагены цагдаагийн газар зэвсэгт хүчний туслалцаатайгаар Норвегийн цагдаагийн аюулгүй байдлын албатай хамтран Балтийн тэнгист болсон хэргийн урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан гэж мэдэгдэв.
"Мөрдөн байцаалтын явцад Данийн эдийн засгийн онцгой бүсэд байрлах "Хойд урсгал 1, 2" хийн хоолойд их хэмжээний хохирол учирсан бөгөөд хүчтэй дэлбэрэлтийн улмаас эвдрэл гарсан нь тогтоогдсон" гэж цагдаагийн газар мэдээллээ.
Мөрдөн байцаалтад Швед, Герман оролцох боломжтой эсэх талаар ярихад эрт байна гэж тэд тэмдэглэв.
Сануулахад есдүгээр сарын 26-нд Оросын экспортын хоёр хийн хоолой болох "Хойд урсгал" болон "Хойд урсгал 2"-т нэгэн зэрэг террорист халдлага гарсан. Одоо байгаа мэдээллээр үндсэн дөрвөн шугамын гурав нь гэмтсэн байна. Энэхүү дэлбэрэлт Швед, Дани улсын эдийн засгийн онцгой бүсэд болсон юм.
Эх сурвалж: РИА новости
( 36 )Сэтгэгдэл бичих