Арменийн Ерөнхийлөгч Ваагн Хачатурян Лондон хотын Вестминстерийн ордонд Их Британийн хатан хаан II Елизаветагийн шарилыг байршуулсан авсных дэргэд зургаа авахуулсан байна. Энэ нь хаантай олон нийтэд салах ёс гүйцэтгэх тогтоосон журмыг зөрчсөн бүдүүлэг үйлдэл боллоо хэмээн “The Sun” сонин мэдээлжээ.
Ням гарагийн өглөө ижил нэртэй ордны Вестминстерийн танхимд ирсэн Хачатуряны зургийг туслахуудынх нь нэг утсаараа авсан гэж тэмдэглэжээ. Тус сонины мэдээлснээр дээрх хэрэг явдал нь хатан хаантай салах ёс гүйцэтгэх үеэр гэрэл зураг авахыг хориглосон заалтыг зөрчсөн анхны тохиолдол гэж мэдээлэв.
II Елизаветагийн цогцос бүхий авсыг ордны хамгийн өргөн, эртний танхимд байршуулжээ.. Мөн хааны эрх мэдлийн бэлгэдэл - Эдвард VII-ийн бөмбөрцөг, очирт таяг, мөн Британийн эзэнт гүрний титэм байдаг. Хатан хааны бие хамгаалагчид, тэр дундаа хааны харуулууд, цамхагаас ирсэн хамгаалагчид шарилыг наргүй хамгаалж байна. Хатан хаантай салах ёс гүйцэтгэхээр ирсэн хүмүүс гурваас дөрвөн метрийн зайд хүндэтгэл үзүүлэх бөгөөд хаадын жишгээр шарилыг дээгүүр нь хучсан байх аж.
Сануулахад, есдүгээр сарын 8-нд 70 гаруй жил хаан ширээнд заларсан Их Британийн хатан хаан II Елизавета 96 насандаа Шотландад таалал төгссөн юм.
( 3 )Сэтгэгдэл бичих