ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос Украинд цөмийн зэвсэг хэрэглэх боломжийн талаар асуухад Оросын цөмийн номлолд бүх зүйлийг тодорхой заасан гэж хариулав.
Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт Орост, тэр дундаа Оросын цөмийн байгууламжийн нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдэх оролдлогын талаар мэдэгдсэн ч нөхцөл байдал хяналтад байна гэж баталсан. Орос улс сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд бүх зүйлийг хийж байна гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Тэрээр мөн Оросын зэвсэгт хүчин саяхан хэд хэдэн эмзэг цохилт өгснийг дурдаж үүнийг "урьдчилсан анхааруулга" гэж үзэхийг сануулав. Байдал энэ янзаараа үргэлжилбэл хариу нь илүү ноцтой байх болно гэдгийг анхаарууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Оросыг Украинд тактикийн цөмийн болон химийн зэвсэг хэрэглэвэл ноцтой үр дагаварт хүрнэ гэж заналхийлж байв.
Хүн төрөлхтний түүхэн дэх цөмийн зэвсгийг байлдааны зориулалтаар ашиглаж байсан цорын ганц тохиолдол бол 1945 оны 8-р сард АНУ Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясан явдал юм.
Хирошимад болсон атомын дэлбэрэлт болон удаах үр дагавраас 350,000 хүн амаас 140,000 хүн, Нагасакид 74,000 хүний амт нас сүйдсэн байдаг. Атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дийлэнх нь энгийн иргэд байжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 8-р сард Украинд явуулж буй тусгай ажиллагааны үеэр химийн зэвсэг ашигласан байж болзошгүй гэх мэдээлэл нь утгагүй зүйл гэж мэдэгджээ. Орос улс АНУ-аас ялгаатай нь 2017 онд олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд химийн зэвсгээ бүрмөсөн устгасан гэдгийг тэрээр дурсав. Барууныхны ивээн тэтгэдэг "Цагаан дуулгатнууд" гэх мэт олон нийтийн байгууллагуудын Сирид хорт бодис хэрэглэсэн өдөөн хатгалга нь тэдний нэрийн хуудас болсон гэж Шойгу тэмдэглэсэн байна.
Орос улс цөмийн зэвсгийг онолын хувьд ашиглаж болох хувилбаруудыг Оросын цэргийн номлол болон Цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бодлогын үндэст тусгасан байдаг. Баримт бичгүүдэд энэ нь Орос болон түүний холбоотнуудын эсрэг үй олноор хөнөөх зэвсэг ашиглан түрэмгийлэл үйлдэх, эсвэл энгийн зэвсэг ашиглан түрэмгийлэл үйлдэх, улсын оршин тогтноход заналхийлсэн тохиолдолд боломжтой гэж тэмдэглэжээ.
НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгчийн орлогч дарга Андрей Белоусов 8-р сард НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний бага хурал дээр үг хэлэхдээ, Орос улс Украины эсрэг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлж байна гэсэн мэдээллийг үндэслэлгүй гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, Оросын номлолын удирдамж нь цөмийн зэвсгийг ашиглах боломжтой онцгой байдлын нөхцөл байдлыг эрс хязгаарласан бөгөөд эдгээр онолын хувилбаруудын аль нь ч Украины нөхцөл байдалд хамааралгүй тул энэ нь боломжгүй юм гэжээ.
Эх сурвалж: РИА новости
( 6 )Сэтгэгдэл бичих