Даваа гарагт /9-р сарын 19/ болох II Элизабетыг оршуулах ёслол нь Их Британид дэлхийн олон орны тэргүүлэгч улс төрчид болон хааны гэр бүлийн гишүүдийг цуглуулах нь тодорхой байна.
Өнгөрсөн амралтын өдөр тэдэнд албан ёсны урилга илгээсэн бөгөөд оршуулах ёслолд 500 орчим төр, засгийн тэргүүн болон дэлхийн алдартнууд оролцох төлөвтэй байна. Вестминстерийн сүм 2200 орчим хүн хүлээн авах боломжтой юм.
Харин оршуулах ёслолын зочдын дунд хэн байх вэ, хэнийг уриагүй талаар ВВС тодруулж байна.
Европын хааны гэр бүлүүд

Нидерландын хаан Виллем-Александр болон түүний эхнэр хатан хаан Максима нар урилгыг хүлээн авлаа.
Хатан хаантай салах ёс гүйцэтгэхээр Европын хааны гэр бүлийн гишүүд ирэх төлөвтэй байна.Тэмдэглэхэд тэдний ихэнх нь II Елизаветагийн цусан төрөл төрөгсөд байдаг.
Бельгийн хаан Филипп, хатан хаан Матильд, түүнчлэн Нидерландын хаан Виллем-Александр эхнэр хатан хаан Максима, нар ээжтэйгээ ирнэ. Мөн өмнө нь хатан хаан Беатрикс нар Лондонд ирнэ гэдгээ мэдэгдээд байна.
Испанийн хаан Филипп, гэргий Летисиагийн хамт, Норвеги, Дани, Швед, Монакогийн хааны гэр бүлийн төлөөлөгчид мөн урилгыг хүлээн аваад байна..
АНУ-ын ерөнхийлөгчид

АНУ-ын Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар
Оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Тэргүүн хатагтай Жилл Байден нар оролцоно гэдгийг Цагаан ордон баталсан.
Түүний өмнөх ерөнхийлөгч Дональд Трампыг АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулах эсэх талаар олон зүйл яригдаж байсан ч оролцогчдын тоо хязгаарлагдмал байгаа нь экс ерөнхийлөгч Лондонд ирэх магадлал багатай гэсэн үг юм.
Гэхдээ тэд бас зарим экс ерөнхийлөгчид, тухайлбал Барак, Мишель Обама нарт ганцаарчилсан урилга илгээнэ гэж мэдэгджээ.
Хамтын нөхөрлөлийн удирдагчид

Оршуулах ёслолд Шинэ Зеландыг Ерөнхий сайд Жасинда Ардерн төлөөлөн оролцоно
Оршуулах ёслолд хатан хаан төрийн тэргүүн нь байсан Хамтын нөхөрлөлийн орнуудын бүх удирдагчид цугларах төлөвтэй байна.
Австрали, Шинэ Зеланд, Канадын Ерөнхий сайд нар урилгыг аль хэдийн хүлээн авсан. Хаан Чарльз III төрийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн Хамтын нөхөрлөлийн 14 орны засгийн газрын тэргүүн, амбан захирагч нар, дээд комиссар (Их Британи дахь эдгээр улсын Элчин сайдуудыг ингэж нэрлэдэг) болон тус улсыг төлөөлж буй 10 гаруй зочин хамтрагчтайгаа /эхнэр нөхөр/ оролцох боломжтой.
Зарим мэдээллээр, Бангладешийг олон жил удирдсан Ерөнхий сайд Шейх Хасина, Шри Ланкийн Ерөнхийлөгч Ранил Викрамасингхе нар оршуулах ёслолд оролцох аж. Энэтхэгийг тус улсын ерөнхийлөгч Драупади Мурму төлөөлөн оролцоно.
Дэлхийн бусад удирдагчид

Герман, Италийн ерөнхийлөгч нар
Ирландын Ерөнхий сайд Мишоль Мартин, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар урилгыг хүлээн авчээ.
Өмнөд Солонгос, Бразилийн ерөнхийлөгчид ч хүрэлцэн ирэхээ баталгаажуулсан.
Оршуулах ёслолд Японы эзэн хаан Нарухито, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар оролцох төлөвтэй байна.
2020 оноос хойш анх удаагаа энэ долоо хоногт гадаадад айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн уригджээ.
Одоо хүртэл Барууныхны хатуу хориг арга хэмжээнд байгаа Ираны хувьд элчин сайдын түвшинд төлөөлөгч оролцоно.
Жагсаалтаас үлдэгсэд
Оршуулах ёслолд Орос, Беларусь, Сири, Венесуэл, Афганистан, Мьянмар зэрэг орны төлөөлөгч оролцохгүй гэж BBC-ийн сурвалжлагч Жеймс Ландейл мэдээлэв.
Энэ нь эдгээр улсын үйдэлтэй холбоотой гэж тайлбарлажээ. Тодруулбал, Орос, Беларусийн хувьд энэ нь Украины нутаг дэвсгэрт халдан довтолсон эсвэл ийм түрэмгийлэлд газар нутгаа ашигласан. Түүнчлэн Их Британи 2021 оны цэргийн эргэлтийн дараа Мьянмартай харилцаагаа хязгаарласан, эсвэл Их Британитай зүгээр л дипломат харилцаатай байдаггүй.
БНАСАУ, Никарагуа улсын төлөөлөгчдийг урьж байгаа ч төрийн тэргүүн биш зөвхөн Элчин сайдын түвшинд урилга илгээжээ.
Эх сурвалж: ВВС
( 15 )Сэтгэгдэл бичих