Украинд болж буй бүх зүйлд АНУ хариуцлага хүлээдэг, учир нь тэд Киевт үйл ажиллагааны төлөвлөгөөгөө зааж өгдөг гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын зөвлөх асан хурандаа Дуглас МакГрегор ярилцлагадаа мэдэгдэв.
"Орос улс бүх зүйлийн ард АНУ байгаа гэж үнэн зөвөөр нэрлэж байна. Үнэн хэрэгтээ Вашингтон барууныхны хэмнэлийг тогтоодог. Зеленскийн ард байгаа "эзэн" бол Вашингтон. Үргэлжлүүлэн тэмцэх зааварчилгааг Вашингтон л Зеленскийд өгч байгаа" гэж тэр хэлэв.
Сайдын зөвлөх асан хурандаагийн хэлснээр Украин Оросын мөрглдөөнийг тайван замаар шийдвэрлэхэд Цагаан ордон саад учруулж байна. Украинчууд хямралыг дипломат аргаар зогсоохыг хэчнээн хүссэн ч АНУ үүнийг зөвшөөрөхгүй гэжээ.
ГХЯ-ны сайд Сергей Лавров өмнө нь хэлэхдээ, Киев хэлэлцээний үйл явцыг хорлон сүйтгэж байна. Украин өөрийн саналаас татгалзаж, өдөөн хатгалга зохион байгуулж байна. Тэдний байр сууринд барууны орнууд ноцтой нөлөөлж байгаа бөгөөд тэд Оросыг “дайны талбарт цохих” хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдсэн. Ийм нөхцөлд Лавровын хэлснээр хэлэлцээ хийх ямар ч хэрэггүй. Ямартай ч Москва яриа хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй.
ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны хүрээнд АНУ болон түүний НАТО дахь холбоотнууд Украинд зэвсэг нийлүүлсээр байна. Ерөнхийлөгч Жо Байден зээл олгох тухай хуульд гарын үсэг зурснаар Вашингтон Киевт цэргийн тусламж үзүүлэхэд хэдэн арван тэрбум доллар хуваарилаад байгаа юм. Барууны орнууд зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг уртасгаж, зэвсэг тээвэрлэх нь Оросын армийн хууль ёсны бай болж байна гэж Москва нэг бус удаа мэдэгдсээр ирсэн юм.
Эх сурвалж: cis.infox.sg
( 8 )Сэтгэгдэл бичих