
Павел Шереметийн машин Киевийн төвд дэлбэрэв. 2016 оны 7-р сарын 20.
Дорно дахины төрхтэй сахалтай дээрэмчин, эсвэл хүүхэдтэй славян эмэгтэйн хэн нь алан хядагчтай илүү төстэй вэ? Энэ асуултын хариуг долоо хоногийн өмнөх аллага ямар нэг хэмжээгээр тодотгов.
Эмч бүсгүйчүүдийн Украин хувилбар
90-ээд онд аймшигт "алуурчин хатагтай" Людмила Тишковецын нэр Орост төдийгүй Украинд дуулддаг байв. Тэрбээр олон хохирогчдоо дуу намсгагчтай "Марголин" жижиг калибрын спорт гар буугаар "намнадаг" байв. Гэвч "бай"-гаа оноогүй сум эцэст нь түүнийг илчлэв. Людмилагийн сүүлчийн захиалгат бай болсон бизнесмены гар утсанд 5.6 мм-ийн сум тээглэж, алуурчин баригджээ. Людмила Тишковец эдүгээ Харьковын ойролцоох эмэгтэйчүүдийн колонид бүх насаараа хоригдох ялаа эдэлж байна.
....2016 оны 7-р сарын 20-нд Киевийн төвд "Украинская правда" онлайн хэвлэлийн тэргүүн Алена Притулагийн машин дэлбэрч, Орос, Украины нэрт сэтгүүлч Павел Шеремет нас барав. Хэсэг хугацааны дараа алуурчдын мөрийг олж чаджээ. Тодруулбал, хэргийн газрын дүрс бичлэг хамгийн түрүүнд машин руу ойртсон хүн хөгжимчин Андрей Антоненко байсныг тогтоосон бөгөөд хожим нь түүнийг террорист халдлага зохион байгуулсан гэж буруутгажээ. Харин энэ аллагыг гардан гүйцэтгэгчч нь эмэгтэй хүн байв. Тэр бол Украины Зэвсэгт хүчний талаас Донбасс дахь байлдааны ажиллагаанд оролцсон хүүхдийн эмч, анагаахын шинжлэх ухааны эрдэмтэн, сайн дурын ажилтан Юлия Кузьменко байлаа. Машинд суурилуулсан тэсрэх төхөөрөмж нь явган цэргийн зориулалттай МОН-50 мина болохыг тогтоожээ. Украины хүүхдийн нэртэй эмч... Хэлэх ч үг алга.
"Зөгийн балны урхи"
Өөр нэг сэжигтэн нь цэргийн эмч Яна Дугар гэх эмэгтэй байв. Украины Аюулаас хамгаалах алба "Сомали" сайн дурын батальоны командлагч Гиви (Михаил Толстых)-г алахаар бас нэг эмэгтэйг илгээжээ. /"Сомали" батальон бол өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсад харьяалагддаг сайн дурын зэвсэгт бүлэглэл юм. орч/ Гивиг 2017 оны 2-р сарын 8-нд "Шмел" тийрэлтэт пуужин харвагчийн буудлагыны үеэр цонхонд савуулан ажлын өрөөндөө нас барсан гэж удаан хугацааны турш таамаглаж байсан. Гэвч 2020 онд Аюулаас хамгаалахын нэг офицер үүнийг сонгодог "Зөгийн балны урхи" гэж ярьжээ. Тодруулбал, эрчүүдийг уруу татдаг эмэгтэй агентуудыг ингэж нэрлэдэг. Гиви яг л ийм урхинд оржээ. Хэрэг явдалд Гүрж "өвөө"-гийн халуун цус л буруутай болж таарав.

Михаил Толстых /Гиви/-ыг сүүлчийн замд үдэж буй нь
Украины Аюулгүй байдлын алба Гивигийн эргэн тойронд шаргал үст, царайлаг хүүхнийг оруулж чадсан төдийгүй албан өрөөг нь минажуулж амжижээ. Энэ явдлын дараа шаргал үст алуурчин Донецкийг яаралтай орхиж, түүний ул мөр Туркийн хаа нэгтээ бүдгэрч замхарчээ. БНДАУ-ын тусгай албад түүнийг саатуулах цаг байсангүй.
Украины тусгай албаны сатанистууд
Улс төр судлаач Алексей Мухин "Нэг талаас эмэгтэйчүүдийг алуурчин болгон ашиглаж байгаа нь үнэхээр Украины тусгай алба юм" гэв. Нөгөөтэйгүүр, бүх зүйл илүү дордохоос эмээж байна. Нэлээд дээхнэ Украины орон нутгийн жижиг хотын жүжигчний клипийг асар олон хүн үзэж, үзэл бодлоо бичиж, лайк дарсан байв. Энэ бичлэг дээр тэрээр шулам эсвэл харийн бурхны дүрд хувирч "Оросын цэрэг"-ийн толгойг хадуураар таслаж байгааг гаргажээ.

Сэтгүүлч Даръя Дугинагийн амь насанд халдсан Наталья Вовк
Орост хориотой байдаг хүн чанараа гээх, түүнчлэн сатанизм нь Украины үндсэрхэг үзэлт батальон, үндсэрхэг байгууллагуудын хувьд онцгой шинж чанартай байдаг.
Үүнтэй холбоотойгоор бид барууныхан улс үндэстний генетикийн кодыг, тэр дундаа Украин эмэгтэйчүүдийн генетикийн кодыг өөрчлөх гэсэн оролдлогуудын талаар ярьж байна.
Италийн мафи "торпедо" гэсэн тодорхой нэр томъёотой байдаг. Энэ бол "бүлэг"-ийн хоёрдугаар зэргийн гишүүд бөгөөд энэ үйл явцад өөрөө үхэх нь гарцаагүй гэдгийг мэдсээр байгаа хэрнээ ямар нэгэн чухал хүнийг алахаар очдог тийм л хүмүүс юм. Барууныхан одоо Украиныг Оросын эсрэг ийм “торпедо” болгон ашиглаж байна.
Тэд ч үүнийг биелүүлэх гэж чадах чинээгээрээ хичээж байна. Украины пуужин Донецк дахь Төрийн Думын дарга дөнгөж гарч явсан захиргааны байрыг оносон, сэтгүүлчч Дарья Дугина бямба гаригт алагдсан гэхчлэн.
Үнэн хэрэгтээ Украины байдал хурдацтай өөрчлөгдөж байна. Сар хүрэхгүй хугацааны өмнө Холбооны Аюулгүй байдлын албаны дэд хурандаа Алексей Филатовтой ярилцлага хийх үеэр Украины тусгай албадаас Оросын нутаг дэвсгэрт террорист халдлага зохион байгуулах боломжтой эсэх тухай асуухад тэрээр "Үгүй, энэ нь ялангуяа метро болон бусад олон хүн цугларсан газарт террорист халдлага гарах магадлал багатай, учир нь зохион байгуулагч нь хэн бэ гэдэг нь тодорхой учир Киевийн дэглэмд барууны зүгээс үзүүлж байгаа тусламжаа зогсооход хүрэгэнэ" гэж байв. Гэсэн хэдий ч үүнээс хойш багагүй хугацаа өнгөрч, террорист ажиллагаа болж барууны орнууд Украины удирдлагыг буруушаах гэж яарахгүй байна.
Эх сурвалж: АиФ
( 2 )Сэтгэгдэл бичих