Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-30 нд нийтлэгдсэн байна.

Н.Наранбаатар: Эрийн гурван наадам байгаа цагт бид Монголоороо үлдэнэ

7:10 , 2022-6-30
2
 

 Улсын баяр наадам ойртсонтой холбогдуулан Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг урилаа. Тэрбээр Тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулж байгаа юм. 

 БИ ТӨРИЙНХӨӨ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ГУРВАН УДАА БИЕЛҮҮЛСЭН

 

-Бид ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо цахимаар наадсан. Тиймээс энэ жилийн хувьд наадамчин олон хүлээлт ихтэй байгаа байх. Та эдгээр хүмүүсийн итгэлийг хүлээж, наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг дахин найруулахаар боллоо. Одоогоор наадмын бэлтгэл ажил хэдэн хувьтай хангагдаж байна вэ?

-Наадам хаяанд ирсэн байна. Энэ жилийн наадмын хувьд олон онц­логтой. Учир нь 100 болон 101 жилийн ойг давхар тэмдэглэх үүрэг өглөө.

Надаас шалтгаалах наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааны зохиол эрт бэлэн болсон. Харин зарим шалтгааны улмаас бэлтгэл ажил нэлээд хожуу эхэллээ. Яг үнэнийг хэлэхэд одоогоор 60 гаруй хувьтай явж байна. Тайзны тавилт, хөгжим, дуу бичилт зэрэг үйлдвэрлэлийн ажлууд цэгцэрсэн. Тиймээс нэгдсэн журмаар цэнгэлдэхдээ бэлтгэл хийгээд эхэлсэн.

-Наадам дөхсөн энэ үед 60 хувь гэдэг хол сонсогдож байна. Үлдсэн хугацаанд хэлэх гэсэн санаагаа шигтгэсэн, наадамчдын сэтгэлд нийцтэл найруулж чадна гэдэгтээ та хэр итгэлтэй байна вэ?

-Би худал хэлж сураагүй. Тиймээс дарга харж худал хэлдэг, бялдууч хүнд дургүй. Аливаа зүйлд үнэн байх шиг сайхан, амар зүйл үгүй. Гэхдээ нэг зүйлийг бардам хэлэхэд бид амжуулна. Миний хувьд амжуулахаас өөр сонголт үлдээгүй. Хэдийгээр дэлхийг хамарсан цар тахлаас шалтгаалаад сүүлийн хоёр жил бид өргөн дэлгэр наадаж чадаагүй ч үндэсний их баяр наадам уламжлалын дагуу болох л ёстой.

Монголчууд жилийн жилд наадамд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Үзэгч түмэн цэнгэн хөгжилдөхөөс гадна энэ баяр нь Монгол Улсын тусгаар тогтнол, үнэт зүйлийг дэлхийд сурталчилсан хамгийн том арга хэмжээ. Хөл хорионы үеэр бид вакцин гэж их ярьсан. Үүнтэй адил наадам бол бидний оюуны их вакцин юм. Улсын их баяр наадмыг өөрийгөө монгол хүн гэдгээ мэдрэх, бидний ирээдүйн зураглал ямар байх, өнгөрсөн түүх маань бахархам сайхан байсныг мэдрэх, өнгөрсөн бүхнээ тунгаан бодох, цаашдаа яах вэ гэдгээ тодорхойлох цаг үе гэж би боддог.

-Наадмын бэлтгэл хожуу эхэлсэн нь төсөв хоцорч орсонтой холбоотой юу. Ер нь өмнөх жилүүдэд энэ асуудлыг хэрхэн шийддэг байсан бэ?

-Манай уран бүтээлчийн өөрийн цахим хуудастаа оруулсан постыг хүмүүс янз бүрийн өнцгөөр хүлээж аваад шуугичихлаа. Үнэндээ бухимдаад л хэлсэн үг. Үүнд худал зүйл байхгүй. Тухайн мөнгө чинь банкаар шилжиж орж ирдэг. Тэгэхээр хэзээ орж ирсэн нь он сартайгаа байж л байгаа. Би хэн нэгний талд орох гээгүй. Гэхдээ үнэн үргэлж ялдаг гэдгийг хэлмээр байна. Төсөв байхгүй бол бид юу ч хийж чадахгүй. Өмнөх жилүүдийн найруулагчдад төсөв мөнгө нь хэрхэн орж байсныг мэдэхгүй.Намайг наадам найруулж байсан жилүүдэд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шадар сайд байхдаа нэг сараас зохиолын ажил эхэлж, дөрвөн сард төсөв нь батлагдаад, тавдугаар сард мөнгө нь орж ирж байсан.

Өнөөдөр цар тахлаас шалтгаалаад юмны үнэ тэнгэрт хадсан байна. Барааны хомсдол их байна. Нэг жишээ дурдахад наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд 2000 гаруй хүн оролцоно. Тэр хүмүүст өдөрт ганц ус өгөөд байж болохгүй биз дээ. Гэтэл өнөөх уух усны маань үнэ хэд дахин нугаларсан байна. Бидэнд энэ бүхнийг зохицуулах шаардлага тулгарсан. Иймэрхүү бэрхшээл яриад байвал дуусахгүй. Гэхдээ бид энэ бүх асуудлыг чадахаараа зохицуулаад, хүргээд, наадмын нээлтээ хийнэ. 

-Жил бүр наадам найруулах найруулагчийг сонгоно гэдэг. Ер нь энэ сонгон шалгаруулалт нь ямар журмаар явдаг юм бол. Та бүхнээс санал сонсдог уу?

-Энэ жилийн хувьд Соёлын яам, соёл урлагийн байгууллагын дарга нар болон хэсэг уран бүтээлчид цуглаж байгаад санал асуулга явуулсан гэж сонссон. Миний хувьд энэ жил наадмын найруулагчаар ажиллах сонирхол байгаагүй. Учир нь би төрийнхөө өмнө хүлээсэн үүргээ гурван удаа биелүүлчихсэн. Энэ их ачааллыг үүрэх шаардлага байхгүй. Гэтэл харьяа яамнаас та арай туршлагатай, 100 болон 101 жилээ давхар хийе, хугацаа ч богино байна. Тиймээс та найруулаач гэсэн санал тавьсан. Миний дээр төр байгаа учир би хичээе, амжуулъя гэж саналыг хүлээж авсан.

Харин 2016 онд найруулагч нарыг сонгон шалгаруулалтаар сонгосон. Бид үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст өөрсдийн зохиолоо өгсөн. Тухайн жил миний зохиол шалгараад, анх удаа наадам  найруулахаар болж байлаа. Шалгарсан мэдээгээ сонсоод, Сүхбаатарын талбайд зохиолоо бариад, баярт мэдээгээ хүмүүст дуулгаж байснаа мартдаггүй юм.

Наадмын найруулагчийн талаар хүмүүс их буруу ойлголттой явдаг юм билээ. Үнэндээ хүсээд байх ажил биш шүү дээ. Бодож, сэтгэж, эд эсээ үхүүлэн байж найруулсан ажлыг нь сошиалчид шүлсээрээ булна. Түүний оронд чимээгүй ажлаа хийгээд явж байсан нь  дээр. Өнөөдөр би үнэнийг ярьж байна. Найруулагч хүн шударга байх ёстой гэж боддог. Дарга нарт долигонож, уран бүтээлчиддээ хатуурхдаг бол тэр хүн найруулагч биш. Бид чинь үзэгчдийг соён гэгээрүүлэх, нийгмийн түүчээ болох үүрэгтэй хүмүүс. Үзэл бодолдоо үнэнч биш, худал дүр эсгэдэг бол хэн тэр хүний удирдлагаар уран бүтээлд нь ажиллах вэ.     

 

МОНГОЛ НААДАМ ДАРХЛААНЫ ТОМ БАЯР, ОЮУН САНААНЫ ИХ ТЭЖЭЭЛ ЮМ

   

Caption

-Та монгол төрийн наадмыг 2016 оноос эхлээд гурван удаа найруулсан туршлагатай. Энэ хугацаанд таны үзэл бодол хэрхэн хувьсан өөрчлөгдсөн бол. Үүнийг дагаад наадмын найруулга, тавилтад өөрчлөлт орсон уу?

-Би өөрийгөө дүгнэж чадахгүй. Учир нь хүн хэзээ ч өөрийгөө таньж барахгүй. Өөрөөсөө ямар авир гарахыг хэзээ ч таашгүй. Энэ хорвоод танигдахгүй яваад дуусах ганц зүйл нь хүн өөрөө юм. Олон жил ханилсан ханийгаа би мэднэ, танина гэдэг. Гэвч сүүлийн мөчид мэдэгдэхгүй факт, зан, хандлага, авир гаргахыг таашгүй. Бусад зүйлийг бол бид таних гэж оролдож байна. Жишээлбэл, байгалийн үзэгдэл, нарны аймгийн хөдөлгөөн, амьдралын утга учир зэргийг. Тиймээс наадмын найруулга, тавилтын хувьд ямар болсныг нь надаас илүү үзэгчид дүгнэх нь зүйтэй болов уу.

Миний хувьд 2016 онд анх наадмын найруулагчаар ажиллахдаа цоо шинэ дэг, тавилт гаргаж ирье гэж хичээсэн. Бидний хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүнд тэр зорилгодоо хүрсэн гэж боддог. Наадмын найруулга ганцхан Н.Наранбаатарын хийдэг ажил биш. Их олон хүний сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөөр босдог том даваа. Анх наадам найруулахаар болохдоо л бидэнд дахин давтагдашгүй түүх их чухал юм байна гэж боддог байсан. Энэ бодол минь одоо ч бодол санаанд минь байна.

Харин энэ жилийн найруулгын хувьд үзэгчдэд аль болох шинэлэг зүйл үзүүлэхээр зорьсон. Монголчууд бид ямар баялаг, урт, үнэн, сонирхолтой түүхтэй ард түмэн юм бэ. Харин энэ түүх маань худал болчих вий, зарим хүмүүс худал түүх зохиочих вий гэж их эмээдэг. Жишээлбэл Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” зохиолд өөртөө зориулж худал түүх зохиодог юм. Хэзээ ч өөрөө язгууртан байгаагүй мөртлөө язгууртан болохын төлөө түүх зохиодог. Энэ зохиолын санаа нь манайд давтагдах гээд байна. Удам сударт нь тайж байхгүй хүн гэнэт өөрийгөө тайж болгоод л ярих юм. Харин жинхэнэ тайжийн удамтай хүн нь чимээгүй байх жишээтэй.

Язгууртан хүн гэхээр эд баялаг, эрх мэдэлтэн гэж ойлгодог бололтой. Үнэндээ язгууртан гэж ямар ч үед эх орныхоо төлөө байдаг, шаардлагатай үед бүлээн цус, халуун амиа өгч чадах эх оронч хүнийг хэлдэг юм. Гэтэл манайхан жаахан бэл бэнчинтэй бол хөл алдах гээд байна. Язгууртан хүн ядуу ч байж болно. Энэ чинь сэтгэлгээний асуудал шүү дээ. Манай монголчууд ийм сэтгэлгээний ядууралд өртчихөөд байгаа нь харамсалтай. 

-Монгол наадмын хамгийн том бэлгэдэл нь эрийн гурван наадам. Манай улс шиг ийм уламжлалтай улс дэлхийн дээвэр дор хаана ч байхгүй. Ингэж бодохоор өөрийн эрхгүй омогших мэдрэмж төрж байна?

-Бид ямар азаар энэ сайхан эх оронд хүн болж төрсөн юм бэ. Монголчуудаас өөр ийм уламжлал, түүх соёлтой улс хаанаас ч хайгаад олдохгүй. Эрийн гурван наадмыг түүхэн эх сурвалжаас судлахад анх хүн төрөлхтөний түүхэнд төрт улсыг Хүннү гүрэн байгуулж байснаас эхлэлтэй гэдэг юм билээ. Хүннүчүүд бол бидний өвөг дээдэс. Тэр цаг үеэс өнөөг хүртэл монгол наадам тасраагүй.

Монголчууд хурдан морь уралдахыг хараад өөрийн эрхгүй самшаа шархирдаг. Тэр морин төвөргөөн монгол хүний зүрхэнд хатирч байдаг юм байна. Морины хурд, тэсвэр тэвчээртэй хүннүчүүд өөрийгөө дүйцүүлж, хурдтай, самбаатай байхыг эрмэлздэг бэлгэдэлтэй байжээ. Модун Шаньюг дайсандаа баригдсан үед хүлэг нь түүнийг Тэнгэр уулнаас эх орон хүртэл нь ямар ч сэлгээгүй хурдалсаар авч ирсэн түүхтэй. Энэ нь монгол морины шандсыг илтгэнэ. Энэ үеэс Модун Шанью морийг төрийн эрдэнэ хэмээн өргөмжилжээ. Өдгөө ч бид төрийнхөө сүлдэнд морио мөнхлөөд, дээдлэн шүтсээр байна. Ямар ч хөгжмийн аялгуунд морины төвөргөөн оруулахад монгол хүн бүр суудал дээрээ өндөлздөг. Тэгэхээр хүн морь хоёр салшгүй холбоотой. Наадмын зурхайд морь барианд ороход омогшихгүй монгол хүн гэж байдаггүй. Эрдэнэт хүлгээ ингэж мэдэрч, хайрлаж, хүндлэх ухаан  монголчуудад л бий.

Эрийн гурван наадам гэдэг уралдаан, тэмцээн биш шүү. Зарим хүн үүнийг буруугаар ойлгоод байдаг. Бидний өвөг дээдэс эх орныхоо тусгаар тогтнолыг цэрэг эрсийнхээ сүр хүчээр илтгэдэг байжээ. Харин монгол эрчүүд нь өөртөө тамир тэнхээ, ухаан, цог золбоог шингээж, хоорондоо хүчийг үзэн барилдаж, баясан цэнгэдэг байсан түүхтэй. Гэтэл өнөө үед наадмаар хэн түрүүлж, хэн унах нь чухал, энэ нь тэмцээн уралдаан юм шиг талцдаг болоод удаж байна. Энэ нь тун буруу юм. Монгол наадам, эрийн гурван наадам бэлгэдлийн чанартай болохоос хэн нэгнийг баясгадаг уралдаан биш. Монгол бөхөөр монгол эр хүнд байх ёстой эрхэмлэх зан чанар, жудгийг л илэрхийлж байгаа юм. Хандлага, холч ухаан, хүн чанар, тамир тэнхээ бүгдийг өөртөө шингээсэн учир монгол хүн бөхөө хайрлаж, хүндэтгэлтэй ханддаг. Харин бөх гэж цолоо дуудуулж байгаа тэр хүн хамгийн түрүүнд дээр дурдсан зан чанаруудыг өөртөө шингээсэн байх учиртай.

Үүнээс гадна улс үндэстнийг хүчирхэг байлгах гол үндэс нь цэрэг арми гэж дээр дурдсан. Эх орныхоо торгон хилийг манаж амар амгалан байлгахын тулд цэргүүд байнга нум сум харваж, бэлтгэл хийдэг байсан. Үүний цаад утга нь монгол хүний онч, мэргэн ухааныг бэлгэддэг юм. Монгол хүүхдүүд гурван настайгаасаа морь унаж, таван настайгаасаа нум сум харваж, үүнээс ч жаахандаа мэх хийж, барилддаг. Энэ бол бидний өвөг дээдсийн ухаан. Ийм л том философийг агуулсан учир эрийн гурван наадмыг бид хүндэтгэх үүрэгтэй. Хэдийгээр наадмаар хүмүүс баярлаж, хөгжилдөж байгаа мэт харагдавч цаад утга санаа нь бид ямар ч үед хүчирхэг, тусгаар тогтносон орон юм шүү гэдэг санааг  илэрхийлж байна.

-Аливаа улс өөрийн үнэт зүйл, дархлаатай байдаг. Монгол Улсын хувьд бидний түүх, нүүдэлчин соёл, эрийн гурван наадам дэлхийд биднийг сурталчилж байна. Тиймээс ч гадны жуулчид зорьж үздэг байх?

-Эрийн гурван наадам байгаа цагт бид үеийн үед Монголоороо үлдэнэ. Тэгэхээр яахын аргагүй монгол наадам маань дархлааны том баяр, оюун санааны их тэжээл, дахин сэргэх сэргээш юм. Монгол наадмаа бид энэ өнцгөөс харж сурмаар байна. Язгуур, гол утга санааг нь ойлгож байж  наадмаа хайрладаг, хүндэлдэг, бахархдаг, омогшдог болно. Түүнээс зугаа цэнгэл төдийхнөөр бодож, үнэ цэнийг нь алдагдуулсан хэвээр байвал бид дэлхийд өөрсдийгөө дөвийлгөх дархлаагаа алдаж байна гэсэн үг.

 

ЯМАР Ч ҮЕД МОНГОЛ ХҮН ГОЛТОЙ ҮЛДЭХ НЬ ЧУХАЛ

 

-Бид энэ 100 жилийн хугацаанд ямар түүхийг бүтээж чадсан улс юм бэ. Таны наадмын найруулгад яг онцолж авсан цаг хугацаа гэж бий юу?

-100 жил гэдэг бидний өнгөрсөн цаг хугацаа. Энэ цаг үед монголчууд асар их зүйлийг хийж, бүтээжээ. Манайхан заримдаа нэг зүйлийг үгүйсгэхээрээ хэтэрхий тунг нь ихдүүлчих гээд байдаг. Бидний аав ээж, эмээ өвөөгийн асар их хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчинд өнөөдрийн тусгаар тогтнол, аж үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, эрдэм боловсрол, шинжлэх ухааны ололтууд бий болсон юм. 100 гаруйхан жилийн түүхэнд бид монгол хүн сансарт нисэхийг харлаа, Монгол Улсаас олимпийн аварга төрөхөд уйлж, омогшиж хүлээж авлаа. Газар тариалан, атрын аян, өрх гэр бүлийн үнэ цэнээ бид энэ он жилүүдэд олсон байна. Мэдээж энэ бүхний захаас дурдана. Харин одоо 101 гэсэн шинэ тоолол эхэлж байна. Энэ цаг үед бид юуг чухалчлах ёстойг  илүү тодоор тусгахыг зорьсон.  

-Наадмын нээлтийг цэнгэлдэхэд хийнэ, хийхгүй гэж их маргах шиг боллоо. Цэнгэлдэхэд наадамлах гол утга санааг та юу гэж хардаг вэ?

-Цэнгэлдэхэд наадахыг би зөв гэж боддог. Учир нь бид их олон жил тэр бөөрөнхий талбайд наадлаа. Хүмүүст наадам гэхээр цэнгэлдэх л санаанд нь буудаг байх. Үзэгчид яагаад наадмын нээлтийг чухалчилдаг вэ гэвэл бэлгэшээл, хийж буй үзүүлбэрээс нь дараа жилийн өнгө, ирээдүйгээ олж хардаг. Тиймээс наадмын нээлтийг хүн бүхэн үзэхийг хүсдэг. Тэгэхээр энэ нь хэн нэгний зоргоороо хийх ажил, шоу үзүүлбэр биш. Их бодож, тунгааж, философийг нь ухаж, бэлгэшээж, дээдэлж хийх ёстой арга хэмжээ юм шүү.

Магадгүй дараа жилээс шинэ цэнгэлдэх бариад хийхийг үгүйсгэхгүй. Хэрэв үнэхээр дэлхийн стандартад нийцсэн техник технологитой цэнгэлдэхтэй болчихвол манай уран бүтээлчдэд илүү амар болно. Үүнээс гадна бид дотоод нүүдлээ сэрээх буюу оюун санаа, зүрх сэтгэлдээ нүүдэл хийх цаг болжээ. Монголчууд бид их олон жил суурин байлаа. Аливаа зүйл хөдөлгөөнгүй байхаар үхжилт бий болдог. Хөгжил байхгүй газар ялзралт явагдаад дуусдаг. Тиймээс зүрх сэтгэл, оюун санааныхаа нүүдлийг хөдөлгөж, салхи оруулах цаг болжээ гэсэн санааг энэ удаагийн найруулгадаа шингээж өгөхийг хүссэн. Үүнээс манай үзэгчид жаахан ч гэсэн ухаарал, бодролыг авч чадвал бидний хүч хөдөлмөрийн үнэ цэн тэр байх болно.

-Наадмын нээлтийг үзэгчид өөр, өөрийн өнцгөөс харж, хүлээж авдаг. Тиймээс ч нэлээдгүй шүүмжлэл дагуулах нь бий?

-Шүүмжлэл хэтрэхээрээ тэнэглэл болдог. Магтаал ч ялгаагүй. Тиймээс үзэгчид үзэмжээр бүү хандаасай л гэж хүсэж байна. Бид хэдэн уран бүтээлчдээ муулаад л байна.  Гэтэл тэдгээр хүмүүс олон улсын өмнө бидний нүүр царай болоод өдрийн халуунд наадмын нээлтээ хийгээд зогсож л байдаг. Манай салбар олон жил хариуцах эзэнгүй явлаа. Гадны соёлын довтолгоонд ч удаан нэрвэгдсэн. Харин өнгөрсөн жилээс Соёлын яамтай болсонд олзуурхаж байгаа.  Соёл урлаг гэдэг хүний оюун ухаанд халдаж болохуйц хамгийн том зэвсэг. Тэр зэвсгийг зөв л барихгүй бол бүр их хортой. Тиймээс хамгийн эхэнд соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчдаа хайрладаг байгаасай.

Дэлхийн хамгийн баян хүний нэг байсан Стив Жобс амьсгал хураахаасаа өмнө “Яагаад би гэр бүлдээ цаг зориулж, урлагт хөрөнгө оруулалт хийсэнгүй вэ. Юуны тулд мөнгөний төлөө тэгтлээ улайрсан юм бол” гэж халагласан байдаг. Мөн Д.Пүрэвдоржийн “Дөрвөн цагийн тал” гэсэн дууг хэн ч сонссон монгол үнэртдэг. Бүтээл гэдэг ийм л мөнх настай. Гэхдээ үүнийг нөгөө талаас харвал уран бүтээлчид маань ёс зүйтэй байх учиртай. Хүчээр хүлээн зөвшөөрөгддөг биш, буруу сурталчилгаа хийдэггүй, онгироо сагсуу биш байгаасай. Ахмад үеэ хүндэлдэг, залуу үеэ дэмждэг. Энэ хоёрын уулзвар дээр тэнхлэг мэт зогсож чаддаг, хариуцлагатай байгаасай гэж хүсдэг.

-Урлаг хийж байгаа бол ёс зүй заавал байх ёстой гэж урлагийн сургуулийн багш нар байнга сургадаг. Даруу байхын мөн чанарыг та юу гэж хардаг вэ?     

-Урлаг байгаа бол ёс зүй байх ёстой. Ёс зүй байгаа бол гоо зүйн ойлголт заавал байна. Гоо зүйн ойлголтоос ёс зүйн ойлголт бий болдог. Гоо зүй гэхээр хүмүүс их хүнд ойлгоод байна. Энэ нь дөрвөн катигорт л зангилагдаж байгаа зүйл. “Бид юуг сайн, юуг муу гэж үзэх вэ”, “Бид юуг сайхан, юуг муухай гэж үзэх юм”, “Юуг гайхамшиг гэж үзэх юм, юуг гутамшиг гэж үзэх юм”, “Юуг инээдэм гэж үзэх юм, юуг эмгэнэл гэж үзэх юм” гэсэн ойлголтыг л хэлээд байгаа юм. Нэг алдартай хүн “Хэрэв та сайн, мууг ялгаж сурсан бол өөрийгөө цэц мэргэнд хүрсэн гэж тооцоорой” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг задалбал их гүн утга гарна. Сайн, мууг ялгахад их ухаан хэрэгтэй. Яг өнөөдрийн бидний нийгмийг тольдоод хэлчихсэн.

Бид сайн мууг мэдэхгүй, үнэлж дүгнэж чадахгүй, лавшруулж судлахгүй бүх зүйлд хөөсөрч, сэтгэл хөдлөлөөр хандаад байна. Гэхдээ нийгэмд ийм хандлагыг харуулж байгаа хүмүүс нь сошиалын ард нуугдагчид. Үнэн нүүр царай нь мэдэгдэхгүй, хүний өмнө гарч ирээд үзэл бодлоо зоригтой хэлчихдэггүй, аймхай хулчгар, хуурамч хаяг ашигласан дүр эсгэгчид олон болжээ. Би сошиалыг амьдрал, ард түмэн гэж боддоггүй. Хамгийн арчаагүй хүмүүсийн өөрийгөө нуусан арга гэж хардаг. Гэхдээ миний Монголын ард түмний дийлэнх нь саруул ухаантай гэдэгт итгэж байна. Хэзээ нэгэн цагт бүх зүйл хувьсан өөрчлөгдөж, хэн нь хэн байсан нь илчлэгдэнэ. Энэ цаг үед хамгийн чухал нь монгол хүн голтой үлдэх нь л чухал. Цастай, бороотой, шуургатай байсан ч хүн чанараа л гээхгүй явах ёстой юм шүү.

 

НИЙГМИЙГ ТҮҮЧЭЭЛЖ, УДИРДАЖ, ЗАЛЖ ЧИГЛҮҮЛЭХ ХҮН НЬ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧИД

 

-Сошиал орчин хөгжихийн хэрээр бид амьд харилцаанаас холдож байна. Ялангуяа бидний хүүхдүүдийн үед амьд харилцаа, халуун дулаан уур амьсгал, бодит мэдрэмж байхгүй болчих вий гэсэн айдас төрдөг шүү?

-Сошиал орчин гэдэг хийсвэр ертөнц шүү дээ. Үүнийг зохиож болно. Энэ цаг үед сошиалыг юунд ч ашиглаж болж байна. Гэхдээ аливаа зүйл үнэнээс удаан нуугдаж чадахгүй. Өнөөгийн нийгмийг харахад худал үнэний хувцсыг нөмрөөд гүйж байгаа дүр зураг ажиглагдах юм. Хэзээ нэгэн цагт эзэн нь хувцсаа авахад ямар муухай төрх харагдах бол. Тиймээс хүн бүхэн ямар нэгэн зүйл хийхдээ, хүнд үг хэлэхдээ сайн бодож байгаасай гэж хүсдэг. Дэлгэцийн цаанаас намайг хүн харахгүй юм чинь юу ч гэсэн яах вэ гэсэн хандлага бол хамгийн арчаагүй хүний зан.  Мөн бид ухаантай хүмүүсийнхээ үг, сургаалийг сонсохоо больчихжээ. Жишээлбэл, Л.Түдэв гуайг би агуу соён гэгээрүүлэгч гэж боддог. Тэр хүн насан эцэслэх хүртлээ монголчуудыг соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэсэн. Даанч бид ойлгож чадсангүй.

Энэ нийгмийг түүчээлж, удирдаж, залж чиглүүлэх хүн нь соён гэгээрүүлэгчид. Ялангуяа багш хүний үүрэг их. Багш, багшдаа бага ангийн багш хамгийн чухал. Анх сургуульд ороход үзэг бариулж, бичүүлж сургаад, үсэг холбож уншихыг заагаад, уншсан номынхоо утга санааг ойлгож, ярьж чаддаг болгодог нь багш шүү дээ. Балчраас нь эхлээд сурах гэдэг ямар чухал, эрдэм ном гэдэг оройд нь хүршгүй оргил юм гэдгийг ухааруулдаг. Амьдрал гэдэг сайхан, бие биенээ хайрлах ёстой гэдгийг багш хүн л ойлгуулна. Хүүхэд нэг өдрийн ихэнх хугацааг ангидаа, багшийнхаа хажууд л өнгөрүүлж байгаа. Эцэг эх бол өглөө гараад л орой ирнэ. Өмнө нь Улсын багшийн их сургууль ямар үнэ цэнтэй, нэр хүндтэй байсан бэ. Энэ сургуулиас л хүнийг хүн болгож хүмүүжүүлдэг агуу соён гэгээрүүлэгчид боловсорч гардаг байлаа. Гэтэл бид одоо багшийнхаа боловсролыг хаячихсан.

-Өнөөдрийн харгис, хар бараан ихтэй нийгэмд багшийн дараах соён гэгээрүүлэгчид нь уран бүтээлчид байх. Ялангуяа театрын урлаг?

-Академик театр, урын сангийн бодлого  гэдэг чинь одоо л дөнгөж бий болж байгаа тогтолцоо биш.  Өнөөдөр Н.Наранбаатар суугаад, ганцаараа тодорхойлж байгаа асуудал бүр биш.  90 жилийн өмнө манай алтан үеийн ахмадууд энэ театр энэ замаар явна гээд зүг чиг, бодлогыг нь гаргачихсан юм. Үүнийг нь бид алдагдуулахгүйгээр, уламжлаад цааш нь авч явах үүрэгтэй.

Үүнээс гадна  дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, үндэснийхээ соёл урлаг, философи сэтгэлгээг давхар хөгжүүлэх нь чухал. Урлаг гэдгийг задлаад тайлбарлахад “Урнаар сэтгэж, сайхнаар үзүүлэх” гэсэн утгатай. Нөгөө талдаа академик театр нь урлаг бол хэлбэр биш, агуулга гэсэн үзэл баримтлалаар уран бүтээлээ хийдэг. Учир нь манай урлаг хэлбэр болчих гээд, нийгэм нь үүнийг дагаж хуйлраад байна. Бид үүнийг өөрчлөх ёстой. Өнгө будгийн сайхнаар биш, хэлэх гэсэн санаа, агуулгаар өрсөлддөг байхсан.

-Театрын урлагийн чиг баримжаа, зүг чиг, хөгжил дэвшлийг тодорхойлох хүн нь мэргэжлийн урлаг судлаачид. Харин Монголд театр судлаач, шүүмжлэгч ховор байгаа нь харамсалтай?

-Урлаг судлаачид ховордчихоор театрын урлаг ямар замаар, хэрхэн хөгжиж байгаа нь мэдэгдэхгүй, ойд төөрсөн сармагчин гэдэг шиг байна. Уг нь судлаачид “Бид энэ замаар, энэ үзэл бодлыг баримтална, монгол өв соёлоос үүнийг богцолно, ингэж хөгжинө” гэсэн зүг чигийг бидэнд заах үүрэгтэй юм. Соёлын яаманд янз бүрийн л хүмүүс багтдаг. Гэхдээ бодлого гаргах түвшинд нь мэргэжлийн уран бүтээлчид, судлаач, мэргэдүүд байх ёстой. Урлагаар дураараа тоглож болохгүй. Хүний үзэл санаанд нөлөөлж чадах хамгийн хурц зэвсэг нь соёл урлаг юм.

Өнөөдөр кино урлаг эрчимтэй хөгжиж байна. Гэвч соёл урлагаа дээдэлдэг ард түмэн хэзээ ч алаан хядаан, цус нөжтэй киногоо олон нийтийн телевизээрээ цацдаггүй. Адал явдалт, арилжааны киногоо гадны зах зээлд гаргах сонирхолтой байдаг. Энэ бол үндэсний дархлаа, үзэл бодлоо хамгаалж байгаа хамгийн том илрэл. Тиймээс бид ч үндэсний дархлаа, үзэл бодлоо хана мэт хамгаалах ёстой. Хэн дуртай нь бидний үндэсний урлагаар, оюун санаа, үзэл бодлоор оролдох ёсгүй. 

 

МОНГОЛЫН УРЛАГ МӨХӨХ АЮУЛД ХҮРЭЭД БАЙНА

 

-Театрын урлагийн хувьд мэргэжлийн судлаачид байхгүй учир бодлого, уран бүтээлийн сэдэв санааг тодорхойлох үүрэг театрын удирдлага, ерөнхий найруулагч таны нуруун дээр ирж байх шиг байна?

-Найруулагч уран бүтээлээрээ нийгэмд тэсрэлт хийх үүрэгтэй. Харин тэр уран бүтээлийг нь судлаач үзээд “Энэ хэсгийг нь ингэе, энэ үзэгдлийг хасъя” гэдэг ч юм уу, мэргэжлийн талаас зөвлөж, шүүмжилж, чиглүүлэх ёстой. Гэвч манай улсын хувьд энэ тогтолцоо байхгүй байна. Тиймээс Монголын урлаг мөхөх аюулд хүрээд байна. Мөн урлагийн салбарын хүний нөөцийн асуудалд харанга дэлдчихсэн гэдгийг энд онцлон хэлье. Зөвхөн дуулдаг хүн гэж битгий бодоорой. Миний хувьд театр дээр түшиглэн ярьж байна. Театрын зураач, гэрлийн инженер, дууны найруулагч, гэрэлтүүлэгч, нүүр хувиргагч, хувцасны зураач гээд жүжиг босох явцад оролцдог эдгээр уран бүтээлчид мэргэжлийн биш болжээ. Хуучин бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь гавьяаны амралтаа авчихсан. Залгамж халааг нь бид бэлдэж чадаагүй. Уран бүтээлд сайн дурын уран сайханчид оролцоод ирэхээр урлаг мэргэжлийн биш болж, үнэ цэнээ алддаг. Энэ байдал удаан үргэлжилбэл бид соёлын дархлаагаа алдаж, гадны соёлд уусах эрсдэлтэй.

-Өнөөдөр урлаг судлаач гэсэн мэргэжлээр СУИС элсэлт авдаг. Гэхдээ дөнгөж сургууль төгссөн мэргэжилтэн судална, шүүмжилнэ гэхээр хол сонсогдож байна. Боловсон хүчин уншиж, судалж, боловсорч гүйцтэл манай театрын урлаг олон жил энэ хэвээр байх бололтой?

-Урлаг судлаачдыг бүр тусгайлсан бодлогын хэмжээнд бэлтгэх хэрэгтэй. Дөнгөж сургууль төгссөн, боловсорч гүйцээгүй, уншсан судалсан нь бага, амьдрал үзээгүй, төлөвшөөгүй хүн хэзээ ч судлаач болж чадахгүй. Тиймээс энэ ангид элсэлт авахдаа насны хувьд тэгширсэн, утга уран зохиол, театр, уран бүтээлийн талаар мэдэгдэхүүнтэй, энэ салбарт ажиллаж байсан хүнийг бодлогоор бэлтгэвэл ахиц гарна гэж бодож байна. Судлаач гэж ярихаар Л.Ванган гуайн тухай дурсмаар санагддаг. Энэ хүн Монголын ОХУ-д боловсрол эзэмшсэн театрын урлагийн хамгийн анхны мэргэжилтэн. Сургууль төгсөж ирээд анхны циркийг байгуулж, академик театрыг хөл дээр нь босгосон гавьяатай. Үүний дараа Соёлын яамны сайд байхдаа 21 аймгийн театр болон түүнийг дагасан соёлын төвүүдийн үндэс суурийг тавьсан. Бүх ард түмний урлагийн үзлэгийг анх санаачилсан. Тэндээс мундаг өв тээгч, ардын авьяастнууд төрсөн түүхтэй. Л.Ванган гуайг хүнийг сайн таньдаг увдистай байсан гэлцдэг. “Энэ хүү яг сурах хүн байна, авьяас байна” гэсэн хүүхэд бүхнээ ОХУ руу сургуульд явуулж, Монголын урлагийн салбарт олон мундаг мэргэжилтнийг бэлтгэж өгсөн. Яг энэ зарчмаар л зохиолч, судлаач, найруулагч нарыг бодлогоор бэлдмээр санагдах юм.

-Хүний нөөц гэж ярьсан дээр нэмж асуухад УДЭТ-т хамгийн авьяастай жүжигчид ажилладаг, хэн дуртай нь орж чаддаггүй, босго өндөртэй гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд театраас жүжигчид олноороо гарч байна. Өнгөрсөн жил гэхэд нэг дор долоон жүжигчин шинээр авсан. Үүнийг нэг ёсондоо цус сэлбэлт явагдаж байна гэж харсан. Зөв үү?

-Энэ асуудлыг театр дээр онцгойлж авч үзээд байна. Түүнээс энгийн нэг үйлдвэрт ажилчид орж, гарч л байдаг.  Манай театрын хувьд хүмүүсийн нүдэн дээр ил, ихэнх нь олны танил болчихсон уран бүтээлчид байдаг болохоор хүндээр тусгаад байх шиг байна. Үнэндээ УДЭТ чинь дээрээ удирдлагатай, үйл ажиллагаа явуулж байгаа энгийн нэг байгууллага шүү дээ. Г.Доржсамбуу найруулагчийн үед олон мундаг жүжигчид гарсан байдаг. Түүний дараа Б.Баатар найруулагчийн үед одоогийн хошин урлагийн продакшнуудыг байгуулсан уран бүтээлчид зэрэг ажлаа өгсөн түүх ч бий. Энэ бол амьдралын л процесс. Эхний уран бүтээлчид нь театраасаа суралцаад, уран бүтээлд бэлтгэгдээд гарахад дараагийн залуу үе орж ирэх нь зүй ёсны хэрэг.

Би УДЭТ-ыг “Титаник” хөлөг онгоцтой зүйрлэдэг. Зарим үед хурдална, хөвнө. Онгоцноос зорчигчид буудаг, буцаж орж ирдэг жамтай. Тухайн уран бүтээлчийг насаараа энэ байгууллагад ажилла гэж хүчилж болохгүй. Энэ нь хүний эрхэнд халдсан асуудал. Хаана ажиллах нь тухайн жүжигчний өөрийнх нь сонголт шүү дээ. Харин энэ байгууллагын нэр хүндээр өөрийн алдрыг олж авсан мөртлөө эргээд театраа битгий муулаасай гэж хүсдэг. Өөрөө энд байгаагүй, театрын нэг эд эс биш мэт зан гаргаж болохгүй. Энэ нь өөрийнх нь ямар хүн бэ гэдгийг л илтгэнэ. Театр бол хамтын урлаг. Би театрыг байшин гэж нэрлэхгүй. Театр бол нэгдмэл оюун санааны уур амьсгал юм.

-Одоогоос хэдхэн жилийн өмнө театрын урлагийн хөгжлийг зөвхөн таны бүтээлүүдээр дүгнэдэг байлаа. Гэтэл М.Батболд найруулагч “Фауст”, “Гэм зэм” жүжгээр пост драм гэсэн шинэ урсгалыг оруулж ирсэн нь Монголын театрын урлагт шинэ салхи сэвэлзлээ гэж харж байна. Театр шинэ, содон, шинэлэг уран бүтээлчдээр өнгө нэмж, өрсөлдөөн илүү хүчтэй болж байна гэвэл та санал нийлэх үү?

-Театр гэдэг том оюун санаа. Энэ оюун санаа хөдлөхгүй бол илжирнэ. Салхи орохгүй бол муудна. Театрын түүхэнд үеийн үед найруулагч нар өөр, өөрсдийн цаг үеийг эзэгнэж ирсэн. Г.Доржсамбуу, Ч.Ганхуяг, Б.Мөнхдорж, Б.Баатар гэсэн агуу хүмүүсийн уран бүтээл, үзэл санаагаар бид хүмүүжиж ирлээ. Яг энэ уламжлалын дагуу ОХУ-д боловсрол эзэмшсэн шинэ, залуу найруулагч М.Батболд, манай театрын найруулагч Э.Ёндоншарав нар театрын урлагт хүч түрэн орж ирж байгаад уран бүтээлчийнхээ хувьд олзуурхаж байна. Бид залуу найруулагчийнхаа шинэхэн уран бүтээлээр намар цагийн үзвэрийн нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Одоо энэ залуусын хийх цаг нь болсон. Бид ч залуучуудаа дэмжих ёстой. Гэхдээ дэмжихдээ уран бүтээлийг нь жинхэнэ урлаг байлгах тал дээр дэмжинэ. Түүнээс хөөрсөн, шоу, хэлбэр хөөсөн бүтээл биш шүү. Би байгаа цагт хэзээ ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

“Орфей” театрын хувьд сайхан уран бүтээлүүдийг хийж байна. Шинэ өнгө төрх, хэв маягтай байгаад нь баярладаг. Театрын захирал Т.Ариунчимэг миний шавь.  Уран бүтээлчдийн хамгийн том дайсан бол цаг хугацаа байдаг. Анх би “Бооцоо” жүжгийг тавьж байхад үзэгчид хэчнээн шуугиж байлаа. Одоо хэн тэр бүтээлийг санах юм. Уран бүтээл гэдэг тухайн цаг үедээ ачаагаа үүрээд, үүргээ гүйцэтгээд өнгөрдөг. Ирээдүйд түүнээс дурсамж л үлдэнэ. Тиймээс өөрийн цаг хугацаандаа амжиж уран бүтээлээ хийх хэрэгтэй.

-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд УДЭТ монополь хэвээр байна. Нэг ёсондоо өрсөлдөгчгүй. Өрсөлдөгч байхгүй болохоор бид театрын урлагийн хөгжлөө юутай жишиж, зүйрлэж, харьцуулж цааш алхах юм бэ?

-Өрсөлдөөн байж хөгжил явагддаг. Хөгжиж байж шинэчлэл хийгддэг жамтай. ОХУ бол театрын өлгий нутаг. Улсынх хэмжээнд 250 гаруй театр бий. Тэд жинхэнэ өрсөлдөж, унаж босож, шүүмжлүүлж, муулуулж, шигшигдэж байж оршин тогтнодог. Харин манай орны хувьд байгаа нь л энэ улаан театр маань. Тиймээс жижиг театруудын эрэлт үүсэж байна. Үүнийг бид мөн л бодлогоор зохицуулах хэрэгтэй. Үүний тулд өнөөх урлаг судлаач зайлшгүй хэрэгтэй байна. Луужин  байхгүй болохоор бид хаашаа явахаа мэдэхгүй байна. Урлаг судлаач, шүүмжлэгч нар чинь л “Энэ театр байна, Энэ жинхэнэ урлаг мөн” гэсэн шалгуурыг тавьж байх ёстой юм.

Манай монголчууд Хүүхэд залуучуудын театртай байсан. Энэ театр маань эргээд сэргэх гэж байгаад баяртай байгаа. Одоогоор 100 айл орчимд байршил нь тодорхой болоод барилгын ажил нь эхэлж байна. Уг нь хүүхдийг багаас нь урлагаар хүмүүжүүлэх бодлого байгаагүй биш байсан юм. Багад нь Хүүхэлдэйн театрт жүжиг үзүүлж, өсвөр насан дээр нь Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлтэй танилцуулаад, насанд хүрснийх нь дараа УДЭТ-ын бүтээлийг үзүүлдэг үе байжээ. Энэ л хамгийн том, зөв тогтолцоо юм. Тиймээс энэ зарчмаар ирээдүй болсон хүүхэд багачууддаа урлагийн боловсролыг олгодог байгаасай. Монгол хүний саруул ухаан, үндэсний өв соёл гэдэг бидний хувьд юугаар ч сольж боломгүй үнэт зүйл, бахархал, омогшил билээ. Үүнийг үеийн үед бодож, өвөг дээдсээс уламжилж ирсэн түүх, уламжлал, язгуур урлагаа хайрладаг, хамгаалдаг байя. Монголчууд бид нэгэн үзэл бодол, зорилгын дор нэгдэж чаддаг ард түмэн. Тиймээс нэг нэгнээ хүндэлдэг, хамгийн чухал нь хүн чанараа гээхгүй байх ёстой юм шүү.     


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 2 )Сэтгэгдэл бичих


[ 68.146.199.167 ]Irgen G   • 2022, 6 сарын 30. 13 цаг 59 минут

Dramiin 4 iin 2016 ond duulsan Chingis khaan duug xedxen xonogiin umnu sanamsargui olj uzlee. Yostoi sain duuljee. Orosuud buur mergejliin ansambli gej bodood uzsen xun bolgon n setgegdel uldeej magtan bishirsniig unshaad xeden zaluuchuudaaraa mash ix baxarxsan shuu! Iim xumuus bsan um bol 300 jil atgandaa bailgaj chadaxaar baraxgui daxiad ch baildan daguulaxaar xuchtei zaluus bna .. gex zergeer bichsen bna lee. Chadaltai zaluuchuuddaa amjilt xusie!! Biee bodooroi nud chine ulaigaad noir dutuu yadarsan xaragdaj bna.

[ 66.181.161.2 ]Зочин   • 2022, 6 сарын 30. 11 цаг 37 минут

Зүлгэн дээр барилдаж үзээгүй монгол эр байхгүй дээ хойч үеээч тэгэж өсгөхөд хотын буруу хөгжил их саад болж байнадаа гараад барилдах нь бүү хэл охид чартаа тоглох газаргүй болж


Үндэстнээрээ ялагч болж үр дүнг нь хамгийн хурдан үзэх хувьсгал бол “Хүнсний хувьсгал” мөн3-6, 7:50С.Эрдэнийн шантааж "шалдаа буун", дөрвөн тойрог гуйжээ3-6, 7:49Намуудын санхүүжилтээ, "халаас"-ны намуудаа ч шилэн болгоё!3-6, 7:42Л.Норовсүрэн: Сэтгүүл зүй “хоточ” биш “хөтөч” байх ёстой3-6, 7:41Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна3-2, 16:53Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя1-23, 10:20АТГ: Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авлаа1-23, 10:14Лос-Анжелес хотод буудалцаан болж есөн хүн амиа алджээ1-23, 8:48К.Хипкинс Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайдаар сонгогдов1-23, 7:46Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд дахин зочлов1-23, 7:40Түүхэн товчоон: Хүрлийн үеийн тахилгын онгон1-23, 6:40Энэ өдрийн зурхай1-23, 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1-23, 6:30Хятадад ядуурлаас гарсан иргэдийн цэвэр орлого 2022 онд14.3 хувиар өсчээ 1-22, 8:38Назарбаев зүрхний хагалгаанд оржээ1-22, 7:50Герман Украинд танк нийлүүлэх шийдвэрээ хойшлуулав1-22, 7:30Хятадтай хиллэдэг авто замын боомтууд 01-р сарын 22-24-нд амарна1-21, 16:05Уушги цэвэрлэх арга1-21, 14:50Цас орж, цасан шуурга шуурна1-21, 14:20Улаан армийн ЧВК Вагнер (1)1-21, 13:33МСНЭ: Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байна1-21, 12:40Ван Вэньбинь: Хятадын хилээр орж гарах иргэдийн тоо нэмэгдсээр байна1-21, 12:38Ц.Элбэгдорж: Монголын аврал бол Монгол хүний эрх1-21, 12:04Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт оров1-21, 11:50Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо1-21, 11:10Түүхий нүүрс хэрэглэдэг зуухнуудыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлнэ1-21, 10:30Н.Энэрэлсайхан: Шинэ жилийн үеэр өдөр алгасаагүй дуулсан ч "B production"-аас ямар ч цалин өгөөгүй1-21, 10:23У.Хүрэлсүх: Монгол бичиг бол монголчууд бидний оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа1-21, 9:52У.Хүрэлсүх: Монгол, БНСУ-ын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд үр дүнтэй ажиллах нь чухал1-21, 9:48Хөгжлийн банктай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө1-21, 9:40ХӨСҮТ: Ковид-19 болон ханиадны вирусээр давхар халдварлах эрсдэлтэй1-21, 9:38ШЕЗ-ийн тогтоол Хөгжлийн банкны хэргийг "гацаажээ"1-21, 9:34Шороог нь шүүгээгүй эсвэл мөстсөн давс нийлүүлсэн гэх тайлбарыг Нийслэлээс хийв1-21, 9:27Г.Занданшатар: Төр ард иргэдийн харилцаа холбоо, итгэл суларчээ1-21, 9:09Финлянд улс Украинд 400 сая еврогийн цэргийн тусламж илгээнэ1-21, 8:37Монгол дорнын зурхай1-21, 8:00 Раммштейны уулзалт ба Холбоотнуудын Украинд амалсан шинэ багцууд1-21, 7:47Цаг агаарын мэдээ1-21, 7:30“Тамгагүй төр” жүжиг Лондонгийн West End-н тайзнаа “Монгол хаан” нэрээр амилна1-20, 16:50Нэгдүгээр сарын 22-ноос хүйтний эрч эрс чангарна1-20, 16:20

"Хойд урсгал"-ын  сүйрлийн анхны бичлэг нийтлэгджээ10-19, 8:20 Х.Янжингаажид: Т.Ганболдын хамаг бузар булай нь ил болмогц хүүхэд, хөрөнгийн маргаанаа УЛС ТӨРТЭЙ холбож, намайг явдалтай болгож байна4-26, 11:08 Кёкүшюзан Д.Батбаярын хэргийн учиг тайлагдаж эхлэв үү3-2, 9:08 УКРАИН: Гуравдугаар сарын 7-ны өглөөний шуурхай мэдээ3-7, 17:05 ШУУРХАЙ: Начин цолны хүндэтгэлийн барилдаанд Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ2-27, 12:48 Хардалтын улмаас эхнэрээ найз эмэгтэйнх нь хамт хөнөөжээ3-29, 15:11 Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх нь ямар үр дагавар авчрахыг Орос анхаарууллаа3-4, 11:44 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хохирлыг мэдээлэв3-21, 8:30 Цэргийн шинжээч: Оростой эн тэнцүү тулалдаж чадах цорын ганц армийг нэрлэжээ6-22, 8:20 МУИС-ийн 1800 гаруй оюутнууд Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөлгөхөөр гарын үсэг цуглуулаад байна3-3, 7:32 Путин дайныг зогсоох гурван нөхцөлийг нэрлэлээ3-2, 14:30 УКРАИН: Өнөөдрийн цагийн байдлын бүрэн тойм3-2, 17:46 Түүхий махаар хооллож, хээрээр гэр хийх дуртай тэрбумтан Liver King Монголд иржээ10-26, 11:47 "Оросын цэргүүд намайг хүчиндэж, нөхрийг минь хөнөөсөн"4-12, 10:50 Оросуудын хайж байгаа "Цуст лам" хэмээх А.ТУРЧИНОВ гэж хэн бэ3-9, 7:20 Украйн Оросын хооронд хэлэлцээр эхэлжээ  2-28, 7:20 Украйнд тулалдах хүсэлтэй гадаадын иргэдийг  визгүй хүлээн авна3-1, 13:38 Баруунд Зеленскийн ард байгаа "эзэн"-ийг нэрлэжээ9-10, 7:20 Москва найтаачихсан шүү, монголчууд аа?!3-2, 18:40 Түүхэн товчоон: Мэргэд12-31, 6:40 Хүүхнүүдийн террор: Украйны тусгай албаны банзалтэй алуурчид8-26, 8:00 Залуусын жагсаалын үеэр гэмтсэн цагдаа нарын зураг ил боллоо4-8, 11:51 УКРАИН: Гуравдугаар сарын 18. Гол үйл явдлын хураангуй3-19, 8:20 УКРАИН: Өнгөрсөн шөнийн үйл явдлын хураангуй3-1, 14:05 Зогсоол булаацалдсан хоёр иргэн ганц хором л тэвчсэн бол нэг нь шороонд, нөгөө нь шоронд орохгүй байлаа3-16, 11:43 Аймгуудын наадмын товыг зарлалаа6-8, 13:27 Украины хувь заяаны тухай "гашуун үнэн"-ийг Герман сануулав8-26, 8:20 Энгийн иргэний амийг хөнөөсөн Оросын цэргийн ШҮҮХ ХУРАЛ: Надад буудах тушаал өгсөн5-15, 9:20 Зеленский шинэ видео мэдэгдэлдээ юун тухай дурдав3-6, 8:20 УКРАИНЫ ЖАНЖИН ШТАБ:  Оросын армийн хохирлыг шинэчлсэн байдлаар мэдээлэв3-21, 7:20 Хатан хааны оршуулах ёслолын тогтсон журмыг Арменийн Ерөнхийлөгч зөрчжээ9-19, 12:16 ХАТАН ХААНЫ ОРШУУЛГА: Хэн уригдаж, хэнийг үлдээв9-16, 7:20 Улсын даян аварга Н.Батсуурь: “Алдаж болохгүй, заавал дарж унана шүү” гэх бодол толгойд зурвас орж ирсэн. Яг энэ хоромд Орхонбаяр хөмөрчихсөн1-7, 10:44 Украин  Оростой хэлэлцээр хийхээс татгалзсан гэдгээ баталлаа2-27, 7:20 Украинд цөмийн зэвсэг хэрэглэх эсэх асуултад Кремль хариулав9-18, 7:20 Шинжээч Абэгийн амь насанд халдсан  шалтгааныг нэрлэжээ7-9, 8:20 Улсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү8-18, 9:10 "Алтжин" группийн захирал Г.Алтан таалал төгсжээ3-1, 18:54 Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар үнэн бодит мэдээллийг сурвалжиллаа...3-4, 18:56 УКРАЙН: Гуравдугаар сарын 12. Сүүлийн хоногийн гол үйл явдлын хураангуй3-13, 7:20 Путин буруу тооцоолсон, гэхдээ тэр илүү хүчтэй цохилт өгч чадна3-5, 7:20 Украины арми ганцхан өдрийн дотор Николайев, Херсон мужид 500 орчим цэргээ алджээ9-16, 8:20 ОХУ: Украин дахь АНУ-ын нууц био лабораториудын талаарх баримт бичгүүдийг нийтэллээ3-11, 7:20 Жо Байден Путины талаар хийсэн мэдэгдлээсээ буцжээ3-29, 11:18 Энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна4-11, 9:41 Путин Киевийг эзлэх зорилгоосоо буцсан уу3-21, 14:15 Цемент тойрсон асуудал ба талуудын байр суурь9-20, 16:21 ЭБЕРХАРД ЦОРН: Орос хоёр дахь фронт нээж магадгүй9-2, 8:20 ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧ ХАТЫЛЕВ: Орос улс НАТО-д онцгой сюрприз бэлдсэн5-27, 7:20 Гутамшиг4-4, 8:10 НАТО-гийн тэргүүн "УДАХГҮЙ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ” болно гэж мэдэгдэв6-26, 10:10 Киев ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулах хугацааг нэрлэв3-16, 7:20 Орос улс өөртөө "найрсаг бус" улсуудын жагсаалтыг шинээр батлав3-8, 8:30 ОРОС, УКРАЙНЫ ДАЙН: Хоёр талын хохирлын мэдээ /3-рсарын 6-ны байдлаар/3-7, 7:20  ХЕРСОНЫГ АВАХ УКРАИНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ: Олон сар ярьсан сөрөг довтолгооны олз, гарз юу байв 9-1, 8:00 Ерөнхий сайд аа, хормой дор чинь “хомхой шуналтнууд” нуугдаж байна1-3, 7:15 ШОЛЬЦ:Оросын эсрэг цохилт өгөх зэвсэг Украинд нийлүүлэхээс татгалзав8-27, 8:20 Осолд холбогдсон Ч.Маралмаа, Г .Батсүх нар хэн байв10-19, 10:04 УКРАИНЫ АРМИЙН АМЖИЛТЫН ШАЛТГААН. Ёс суртахуун, тактик, номлол3-28, 7:28 ТЕГ: Улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан4-6, 11:10 Дарья Дугинагийн амийг  хөнөөх захиалгыг урьдчилан өгсөн байжээ8-22, 8:20 Пинк Флойдын үүсгэн байгуулагч Байденыг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэв8-8, 8:20 Л.Оюун-Эрдэнэд ирсэн урилга Монгол Улсыг ОХУ, Белорусь, Мьянмараас ялгаатайг харуулснаараа ач холбогдолтой9-18, 7:15 Маргаашаас нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна10-23, 12:46 Шойгу: Зорилгодоо хүрэх хүртэл цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ3-1, 20:00 Д.Ангар: Оросын эдийн засаг сүйрлийн ирмэгт очиж байна3-4, 12:24 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хохирлын шинэ тоо баримтыг зарлав3-13, 10:32 Дарья Дугинагийн аминд хүрсэн хэргийн эргэн тойронд: Шинэ баримтууд 8-24, 8:00 Луганск Ард Улс: Фронтын шугам ойртож байгааг мэдээлэв9-15, 8:20 Оросууд Украины нийслэл Киевийг бөмбөгдөж эхэллээ2-25, 10:59 С.Бямбацогт: Дарханы замын ажлын явцтай хэл чимээгүй очоод танилцлаа9-26, 9:34 УКРАИН: Гуравдугаар сарын 10. Гол үйл явдлын хураангуй 3-11, 9:20 МУГТ Олимпын хүрэл медальт боксчин Н.Энхбат таалал төгсжээ4-6, 14:47 Энэ оны үндэсний бөхийн анхны барилдаан өнөөдөр болно1-7, 10:24 Украинд Оросын хэчнээн цэргийн албан хаагч амь үрэгдсэн бэ3-22, 8:20 Оросын зэвсэгт хүчин Украинд НАТО-гийн 45 мянган тонн сум бүхий зэвсгийн агуулахыг устгажээ8-8, 7:20 Кремль Украины нөхцөл байдлын талаар мэдээлэв3-1, 19:41 МҮБХ: Барилдааны дүрэмд дараах өөрчлөлтийг орууллаа1-20, 15:35 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа3-6, 10:36 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны өчигдөр өглөөний мэдээлэл3-29, 8:34 УКРАИН: Үйл явдлын өглөөний онцлох  мэдээ3-17, 10:55 Хятадын коммунист намтай далд холбоотой ажилладаг Монголын сүм хийдүүдийн талаар Jamestown.org сайт нийтлэл гаргаж байжээ3-29, 13:21 Херсон дахь нөхцөл байдлыг мужийн эрх баригчид үнэлэв9-12, 8:00 Нийслэлийн авто замын түгжрэлийг бодитой бууруулах саналыг хүргэж байна3-1, 19:34 УКРАИН. Гуравдугаар сарын 03.Өнгөрсөн шөнө болсон гол үйл явдлууд3-3, 14:52 Барууныхныг эсэргүүцсэн Орос Ираны холбоо АНУ-ыг түгшээж байна8-29, 8:20 БНСУ визгүй зорчихтой холбоотой мэдэгдэл гаргажээ9-29, 9:54 УКРАИН: Дайны 28 дахь өдөр.  Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээ3-24, 8:57 Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ6-20, 7:30 ШУУРХАЙ:Зеленский ОХУ-тай Крымын асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрөв3-9, 8:20 Мэдүүлэг өгөхөөр очсон иргэнийг түлхэж, зодсон цагдаад албаны шалгалт хийж байна3-2, 10:51 В.ЗЕЛЕНСКИЙ: "Тэд биднээс арав дахин их. Гэхдээ манай газар нутаг дээр тэд биднээс арав дахин бага"3-5, 8:00 Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир "Жингээ хас, үс сахлаа ургуул" гэдэг даалгавар өгсөн3-9, 9:00 ЗУРГАА ДАХЬ ӨДӨР: Зеленский ЕХ-нд Украиныг сонгохыг уриалж, ЮНЕСКО-гийн дэлхийн өв халдлагад өртөв3-2, 10:05 ДЭМБ бүх улс орнуудыг амны хаалтны хэрэглээндээ эргэн орохыг уриалав7-14, 8:20 Европын холбоонд нэн даруй элсэх Украины хүсэлтэд ямар хариу өгч байна вэ3-1, 10:40 ДОТООД ХЭРГИЙН ЯАМ: "Азов"-ын командлагчдыг баривчлахад тусалсан хүн бүрд сая рубль амлав8-25, 8:20 ШИНЖЭЭЧ: Кремль тусгай ажиллагааны статусыг өөрчлөхөө зарлаж болзошгүй9-21, 8:00  Киев Сталинградын түүхийг давтаж магадгүй3-13, 7:20 ШОЙГУ: Мариуполийг Оросын армийн мэдэлд авлаа5-5, 7:20

Онцлох

Сэдэв