Энэ мэдээ хуучирсан буюу 2022-04-18 нд нийтлэгдсэн байна.

Ил гардаггүй гавьяат буюу хүүхэлдэй амилуулагч Ц.Батхуяг

7:21 , 2022-4-18
0

С.УЯНГА

 Хүний амьдрал баяр, гуниг, зол жаргалын туйл гэлтэй. Он жилээр нь яривал энэ хорвоог онож мэндлээд нэгэн жарныг туулахдаа адал явдал, алдаа онооны дэнсэн дээгүүр дэнжигнэж явсан өдрүүд ч байх. Гэхдээ зөв мөртэй, чин эрмэлзэлтэй байсан цагт хувь тавилан өөрөө алгаа дэлгээд угтдаг жамтай аж. Ийм л ухаарлыг амьдралаараа харуулсан эрхэмтэй дуу хуур, шүлэг, яруу найраг сүлэлдсэн халуун яриа өрнүүлж, амьдралынх нь арвин их “боть”-ийн бүлэг болгоноос багахан хэсгийг таслан авч сийрүүллээ. Түүнтэй танилцуулахын өмнө багахан тодотгол хийхэд, урлаг, улс төрд хос морьтой давхихдаа аль алинд нь зөв жим гаргасан гавьяаг онцлох нь зүй. 

 

Т.АРИУНААТАЙ ӨРСӨЛДӨЖ ЯВСАН ҮЕ

Манай сонины “Амьдралын тойрог”-ийн зочин Соёлын тэргүүний ажилтан, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Соёлын төвийн дарга Ц.Батхуягийг эчнээ таних хүн олон. Тэрбээр хаа нэгтээ эгэл даруухнаар найруулж, жүжиглэж, дуулж, хөгжимдөж явдаг. Харин хийж бүтээсэнтэй нь харьцуулбал, өөрийнх нь хэлснээр нээрэн л ил гардаггүй гавьяат гэдэгтэй санал нийлнэ.

Ц.Батхуяг Баянхонгор аймгийн Бууцагаан сумынх. 1962 онд хорвоод мэндэлж, цэцэрлэгт орсон цагаасаа л айлуудаар орж гарахдаа ахтайгаа хамт “Дэгээ төмөр шиг хоёрын тоо, Биеийн амрыг хараад бичсэн хичээлээ давтдаггүй бол бидний дуулахыг сонсоорой  бичээд авсан ч болно шүү, Сайхан тав руу зугтаарай” гээд цангинатал дуулж битүүхэндээ багачуудыг эрдэм номд шамдан сурах ухуулгын ажлыг хийж явжээ. Анги дэвших тусам авьяас нь тодорч хүн бүхэн хүсээд ч орж чаддаггүй Харшийн сүлд модны наадамд нэгдүгээр ангидаа урилгаар очихдоо олон үндэстэн ястны үзүүлбэрт Монгол хүүгийн дүр бүтээж  “Хөрслөг монгол орны боровтор царайтай” хөвгүүд гээд уншиж байсан нь одоо ч түүний сэтгэлд тодхон. Мөн 50 дугаар сургуулийн дунд ангийн сурагч урлагийн үзлэгт Асрах төвийн хүүхдүүдийн цахилгаан хөгжмийн хамтлагийн гоцлол дуучнаар “Эх орон танаа” дууг дуулахдаа гавьяат жүжигчин Т.Ариунаатай ан мана өрсөлдөж явсан удаатай. Мөн хоёулаа улсад шалгараад дуулж явсан үе ч бий. Дараа нь 45 дугаар сургууль руу шилжиж “Алтан хараацай” хамтлагт дуулсан гээд түүний хүүхэд нас авьяас билэг, гэгээн хүслээр цалгиж өнгөрчээ. Харин 10 жилээ төгсөөд 1980 онд Хилийн цэргийн сургуульд орохоор шалгалт өгтөл оноогоороо ард орсон хүүхдийг элсүүлж, Ц.Батхуягийг хасахад урам нь хугарч найзуудтайгаа гүйж яваад цэрэгт татагдсан тухайгаа “Тэр дор нь цэрэгт аваад явчихсан. Гэрийнхэндээ хэл дуулгаж чадаагүй. Улиастайд карантинд 45 хоночихоод Артлерын хороонд хуваарилагдаад байтал аав минь ирсэн. Тэр хооронд намайг баахан хайлаа гээд ирэхэд араас нь хараад уйлаад хоцорч билээ. Их л өрөвдөж билээ. Уг нь сургалтын ангийн цэргүүд зургаан сар болоод төгсдөг. Би карантинд байхдаа хамтлаг байгуулаад гитартай дуулсан юм. Гэтэл дуулдаг цэргийг явуулахгүй гээд намайг үндсэн салбарт үлдээчихсэн ” гэлээ. Дараа нь цэргээс халагдаад Кино драмын ангид шалгалт өгтөл мэргэжлээрээ тэнцчихэж. Онолын шалгалтаа өгөх гээд очтол Г.Доржсамбуу найруулагч “Цэрэндоржийн Батхуяг гэж байна уу. Энэ жил цэргээс халагдсан юм байна. Нэг жил ажил хийчихээд ирээрэй” гэж. Тухайн үед иймэрхүү нугалаа гарч байсан  үе таарч. Ингэж хоёр дахь удаагаа мэргэжлээрээ сурах боломжоо өөрийн муугаар биш цаг үеийн бичигдээгүй хуулиар алдахдаа жүжигчин болох эрмэлзлэл нь бараг л унтрах дөхжээ. Гэхдээ л түүнд дараагийн хаалга нээгджээ.  Учир нь "Өнөр бүл" кинонд “Чиний уруул дээрх мэнгэ чинь сайхан зохиж ээ” гэж Цэрмаад хэлдэг Баяжихын Пүрэв бол түүний нагац ах юм. Тухайн үед драмын театр ажиллаж байхад нь нагац ах дээрээ яваад очтол шууд л хөтөлж аваачаад Хүүхэлдэйн театрын дагалдсан жүжигчнээр оруулжээ. Ингэж л Хүүхэлдэйн театрын дарга "Өглөө" киноны Данзангийн дүрд тоглосон А.Чойсантай уулзсанаар түүний уран бүтээлийн гараа эхэлсэн юм билээ. Удалгүй театрынхаа Эвлэлийн хорооны дарга болж дэвшихэд, Драмын театрын эвлэлийн хорооны даргаар Ардын жүжигчин Д.Цэрэндагва ажиллаж байв. Тэд хоорондоо өрсөлдөж “Чөлөөт цаг-100 минут” нэвтрүүлэг хийхэд Ц.Батхуягийн найруулсан гараар хууль сурталчилсан нэвт­рүүлэг тэргүүн байр эзэлж байсан чамгүй хүүхэлдэйчин байв. Театрт оронгуутаа “Хүн чулуу”, “Сүүлэн хүү мөр хөөсөн нь” жүжиг “Хүрэн морь” найраглалд гол дүр мөн  хошин шогийн тоглолтод тоглож шал­га­раад Польш руу олон улсын хүүхэлдэйчдийн фестивальд оролцоод алтан  медальтай ирсэн хүүхэлдэйн дүрийг амилуулагч юм. Энэ нь театрын жүжигчнээс илүү чадвар шаардсан нарийн мэргэжил бөгөөд Чехэд сургууль төгсөөд ирсэн найруулагч Б.Алтан-Очиртой гар нийлэн ажиллаж байжээ. Тэрбээр “Гар өөрөө ярьдаг. Хүүхэлдэйн жүжигчдийн мэргэжил ердөө л энэ. Хүүхэлдэйн театр, цирк хүүхдүүдийн хүмүүжилд асар өндөр үүрэгтэй. Гэтэл өнөөдөр маазарч бай­вал л баярладаг болж” хэмээсэн юм.

 

ТАВАН ОДТОЙ ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН

Чингэлтэй хайрхны энгэрт аниргүйхэн аж төрж буй Ц.Батхуягийнх багахан хэмжээний урлаг, соёлын төв гэж хэлж болохоор. Өргөө гэртээ шанз, ятга, гитар, морин хуур, хуучир гээд үндэсний хөгжмийн зэмсгүүдийг өрсөн нь аргагүй л урлагийн гэр бүл гэдгийг нь батална. Түүний гэргий О.Түвшинтөгс ч урлагийн хүн. Ер нь хоёр талаасаа удамтай. Ц.Батхуягийн аав, ээж хоёулаа хэвлэх үйлдвэрт ажиллаж ирсэн. Харин төрсөн эгч Ц.Эрдэнэчимэг бүжигчин, нөхөр нь Л.Цагаанравдан нарын хүү олны хэлж заншсанаар дуучин Ноён бондгор аж. Нагац ах нь жүжигчин Б.Пүрэв, ээж мөн нь уртын дууг сайхан дуулдаг хүн байжээ. Эхнэрийнх нь аав жүжигчин Осор, эгч нар нь зураач, хөгжимчид байдаг бол төрсөн ах нар нь нэрт балетчин О.Батсайхан, гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, Фантастик продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир, жүжигчин Б.Одончимэг, найруулагч Б.Хансүндэр гээд хөвөрнө. Харин манай нийтлэлийн баатар Ц.Батхуяг хоёр хүү, нэг охинтой. Том хүү нь “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин Б.Амарбат, бага хүү Б.Одбаяр 25 дугаар телевизийн Их хотын үдэш нэвтрүүлэгчийн хөтлөгч хийж, охин Б.Номин хувцас дизайнер гээд хэдэн үеэрээ урлагт тод мөртэй яваа аж. Энэ тухай “Ямар сайндаа л гэр бүлээрээ СУИС-д орлоо гэж байхав дээ. Ач зээ нараас ч эхнээсээ урлаг соёлоор сойх хүүхдүүд гарч ирж байна” хэмээн гэрийн эзэд хошигносон юм. Тэд “Хүүхдүүдийн сайн сайхныг аав, ээж мэддэг. Түүнээс хүүхэд өөрөө муу хүн болдоггүй юм. Насан туршийнх нь хүмүүжлийг аав, ээж л олгодог. Тиймээс хүүхдийг сургууль хүмүүжүүлсэнгүй гэж ярьж болохгүй” гэлээ.

Тэдний амьдралд мартагдашгүй дурсамж, өнгө нэмсэн үе бол Ц.Батхуяг Хүүхэлдэйн театрт ажиллаж эхлээд удаагүй байтал гэргий нь Соёлын ажилтны ангийг төгсөөд Батсүмбэрт хуваарилагдсан зурвасхан хугацаа. Гэр бүлээ даган яах аргагүй хамт шилжихээр болж ажлаас гарах өргөдлөө өгтөл “Ленинград руу хүүхэлдэйн найруулагчийн ангид явуулна. Шинэ боловсон хүчин хэрэгтэй” гээд халгаагүй гэнэ. Тэгэхээр нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны  танилдаа үнэн учраа хэлж “Таван одтой илгээлтийн эзэн” гэсэн хос бичиг хийлгэж авчээ. Малчин тариаланчдыг л илгээлтийн эзнээр явуулж байснаас биш хөгжмийн багш, клубын эрхлэгчид ийм ойлголт байгаагүй аж. Ингэж л хоёулаа хөдөөгийн клубт хөгжим, драмын дугуйлан байгуулж нэгдүгээр зэргийн клуб болгон ажиллуулжээ. Ц.Батхуяг “Октябрийн баярын концертын үеэр ардын хувьсгал яаж мандсан бэ гэдгийг харуулахдаа Ленин багшийн сургаал, Сүхбаатар жанжныг гаргаж ирж драмын хэлбэрээр хийсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Анх удаа хийсэн гэхэд түүхэнд тэмдэглэгдэхээр боллоо гээд хүмүүс магтаж байлаа шүү дээ. Орой нь наадмын талбайд тракторын гэрэлд мотор асааж байгаад цахилгаан хөгжим тоглож үдэшлэг хийсэн. Ийм маягаар урлаг, уран сайхныг хөдөөд сурталчилсан даа. Социалист уралдаан дүгнэхэд ард нь “Малчдаа та нарт баярлалаа” гээд л дуулж явлаа. Энэ нь ажил хийх эрч хүчийг өгдөг” гэж ярилаа. Ийнхүү хоёр жил хөдөөд урлаг, уран сайхныг хөгжүүлж явжээ. Тэгж байтал Хүүхэлдэйн театрт Ленинградын найруулагчийн ангийн хуваарь ирж явах болсноо хэлэхэд Төв аймгийн Соёлын хэлтэс болон Үйлдвэрчний эвлэлийн дарга нар “Таныг явуулахгүй. Их сайн ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн соёлын найруулагчийн анги гэж бий. Дараа жил энэ ангид явуулья” гээд аваад үлджээ. Дараа жил нь болоход элсэлт дууссан гэсэн байна. Энэ үгийг сонсоод Ц.Батхуяг шууд давхиж ирээд гэрээ ачаад хот руу ирэхэд “Үлгэрийн далай” чуулга тосч авчээ. Тэр үед бараг л бүхнийг тэгээс эхэлсэн талаараа  “Үлгэрийн далай чуулгад юм юм л сурсан. Ерөөлч, магтаалч хийж үзлээ. Зургуулаа 60 хоног хөдөө бригад болоод яваад иртэл бараг хүүхдүүд маань танихаа больсон байсан. Санаж бэтгэрч бишүүрхээд ирэхгүй. Эхнэр хүүхдүүдээ аваад цэцэрлэгийн багш хийнэ. Ингэж аж төрж байгаад нэг өдөр Туяа ресторанд тоглолт хийж байтал хилийн цэргийн Х.Энхбаяр дэслэгч хүрч ирснээ “Найрал дуунд авья” гэснээр 1987 онд Хилийн цэргийн ансамбльд орсон доо. Удалгүй найрал дууны ангийн дарга боллоо. Манай эгч Эрдэнэчимэг тэнд гоцлол бүжигчин байсан. Наадмын нэгдсэн тоглолт дээр хадам ах балетын О.Батсайхан гайхуулна. Хүмүүс ч биширдэг байлаа” гэв. Харин 1993 онд Хилийн цэргийн ансамблийг татан буулгахад хүсэлтээ өгч гараад чөлөөт уран бүтээлч болжээ. Энэ үед ажлынхаа зай завсраар наймаа хийж явсан ч үе бий. Харин чөлөөт уран бүтээлч болоод цирк, Хүүхэлдэйн театрын аль алинтай нь нийлж тоглоно. Концерт хөтөлнө. Гавьяатуудтай хөдөөгүүр олон ч удаа тоглолтоор явж байжээ.

 

С.ЗОРИГ АГСНЫ ҮЙЛ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ЯВСАН ҮЕ

Ц.Батхуягт итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байж түүнийгээ улс төрийн бодлого болгож, сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө зорьж тэмүүлж явсан үе бий. Тэр үе бол  2000 он. Улс төртэй холбогдсон тухайгаа “Гэнэт улс төрийн “өвчин” хөдөлж Иргэний зориг ногоон намыг С.Оюун, Ц.Ганхуяг дарга нартай үүсгэн байгуулалцсан.

Ц.Батхуягт итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байж түүнийгээ улс төрийн бодлого болгож, сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө зорьж тэмүүлж явсан үе бий. Тэр үе бол  2000 он. Улс төртэй холбогдсон тухайгаа “Гэнэт улс төрийн “өвчин” хөдөлж Иргэний зориг ногоон намыг С.Оюун, Ц.Ганхуяг дарга нартай үүсгэн байгуулалцсан. С.Зоригийг их үнэлж, хүндэтгэж ирсэн. Нас барсных нь дараа үйл хэргийг нь бүтээхээр нам байгуулах гэж байгааг нь сонсоод очиж бүртгүүлэхэд талархалтай хүлээж авч Чингэлтэй дүүргийн намын дарга боллоо. Намын хороогоо байгуулахдаа 200 мянган төгрөг, хивстэй өрөөгөө тохижуулж байлаа шүү дээ. Онгироо ч байж. Ер нь аль шатны сонгуульд ИЗНН л АН-ын саналыг хувааж ирсэн хүчтэй өрсөлдөгч. Багагүй хугацаанд улс төрд явсан.  Ингэж явахдаа улс төр ямар бохир, шударга бус юм гэдгийг мэдэрсэн дээ. Нам дотор ялгаа гарч, зөв шударга хүмүүсээ дэмжихгүй болоод ирэхээр нь больё гээд 2017 онд улс төрийг орхисон. Миний бодлоор маш сайн ажиллаж байгаа боловсон хүчнээ л дэмжих ёстой. Намууд зөв шударга залуучуудаа гаргаж ирэхгүй бол наагуур нь дандаа уран ярьдаг худалч хүмүүс байдаг юм байна гэдгийг олж харсан. Тэгээд 2013 онд урлагийн ажлаа хиймээр байна гээд намын даргадаа хандахад Дуурь бүжгийн эрдмийн театрт аж ахуйн даргаар томиллоо. Тэгэж байхдаа тайз засагч, үйлчлэгч, цэвэрлэгч гээд арын албанаас 10 гаруй хүний материалыг авч албан ёсоор хөөцөлдөж байгаад СТА цолоор шагнуулсан юм. Түүнийгээ өөрөө гардуулж өгснөөс болж даргын урдуур орлоо гээд ажлаас халагдсан л даа. Ар талын ажилчид хамаг шагнал урамшууллаас орхигддог. Түүнийг нь нээж өгөхийг зорьсон хэрэг. Тэдгээр хүмүүст ч хэрэгтэй. Ингэж дуурийн театраас явсан” гэлээ.

Тэгж байтал намын дарга Байгаль орчны яамны сайд байсан болохоор Цэнгэг усны газарт хэлтсийн даргын албыг хэсэг хашиж байгаад дараагийн сайдын үед улс төрийн томилгоогоор ажлаа өгчээ. Дараахнаас нь буюу 2014 оноос Зэвсэгт хүчний 310 дугаар анги буюу материал хангалтын төв баазад өнөөдрийг хүртэл Соёлын төвийн даргаар ажиллаж байна. Чамгүй хугацаанд ажиллахдаа ангиудын хэмжээнд байр эзэлдэггүй байсныг нь анх удаа дэд байрт оруулах зэргээр уран бүтээлийн олз омог арвин байна. Соёл хүмүүжлийн ажилд онцгой анхаарчээ. “Амрыг эрье. Сайхан амарсан уу гэж мэндэлсэн л бол тэр хоёр хүн хэрэлдэхгүй. Энэ харилцаа, хандлага манай ангид хэвшсэн. Тэтгэвэрт гарах нас болсон ч “Үргэлжлүүлээд ажиллаад өгөөч” гэж гуйсан учраас дуртай ажлаа хийж, уран бүтээлээ туурвисаар л явна” гэж байна. Ангид ирсний дараа төр засаг ч үнэлж Алтангадас, Хөдөлмөрийн гавьяа, СТА цолоор шагнажээ. Харин хороо, Хилийн цэргийн чуулга, Зэвсэгт хүчний 310 дугаар анги гээд гурван байгууллагаас гавьяатад тодорхойлчихоод байгаа гэж гэргий нь ярилаа. 

Түүний хэлснээр “Би ил гардаг гавьяат биш. Дандаа ард түмэнтэйгээ ажилладаг. Хороо, дүүргийн бүхий л концерт, байгууллагуудын ойн хурал, зөвлөгөөнийг найруулж ирсэн. Ахмадын баярын концертыг олон жил найруулж, тоглож өглөө. Ингэхдээ мөнгө төгрөг авдаггүй. Амьдралд мөнгө чухал биш. Сэтгэл, зүтгэл, эрмэлзэл байхад болно. Дээр нь ард түмэн, халуун дулаан хамт олонтой байхад болдог доо. Энд тэнд их ч юм хийж явсан. Мөнгө цаас авахдаа биш чадалтай юм хийж өгөх хэрэгтэй. Заавал тайзан дээр ил гарч, олны дунд од болохдоо биш. Хайлаастын хаанаас ч асуухад намайг мэднэ. Ер нь маш чадвартай хүн л үнэлж чаддаг. Урлагийн гайгүй гэгдэх хүмүүс намайг үнэлдэг шүү” гэснээр бидний хугас өдрийн хөөрөлдөөн өндөрлөлөө. 


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Үндэстнээрээ ялагч болж үр дүнг нь хамгийн хурдан үзэх хувьсгал бол “Хүнсний хувьсгал” мөн3-6, 7:50С.Эрдэнийн шантааж "шалдаа буун", дөрвөн тойрог гуйжээ3-6, 7:49Намуудын санхүүжилтээ, "халаас"-ны намуудаа ч шилэн болгоё!3-6, 7:42Л.Норовсүрэн: Сэтгүүл зүй “хоточ” биш “хөтөч” байх ёстой3-6, 7:41Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна3-2, 16:53Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя1-23, 10:20АТГ: Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авлаа1-23, 10:14Лос-Анжелес хотод буудалцаан болж есөн хүн амиа алджээ1-23, 8:48К.Хипкинс Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайдаар сонгогдов1-23, 7:46Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд дахин зочлов1-23, 7:40Түүхэн товчоон: Хүрлийн үеийн тахилгын онгон1-23, 6:40Энэ өдрийн зурхай1-23, 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1-23, 6:30Хятадад ядуурлаас гарсан иргэдийн цэвэр орлого 2022 онд14.3 хувиар өсчээ 1-22, 8:38Назарбаев зүрхний хагалгаанд оржээ1-22, 7:50Герман Украинд танк нийлүүлэх шийдвэрээ хойшлуулав1-22, 7:30Хятадтай хиллэдэг авто замын боомтууд 01-р сарын 22-24-нд амарна1-21, 16:05Уушги цэвэрлэх арга1-21, 14:50Цас орж, цасан шуурга шуурна1-21, 14:20Улаан армийн ЧВК Вагнер (1)1-21, 13:33МСНЭ: Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байна1-21, 12:40Ван Вэньбинь: Хятадын хилээр орж гарах иргэдийн тоо нэмэгдсээр байна1-21, 12:38Ц.Элбэгдорж: Монголын аврал бол Монгол хүний эрх1-21, 12:04Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт оров1-21, 11:50Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо1-21, 11:10Түүхий нүүрс хэрэглэдэг зуухнуудыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлнэ1-21, 10:30Н.Энэрэлсайхан: Шинэ жилийн үеэр өдөр алгасаагүй дуулсан ч "B production"-аас ямар ч цалин өгөөгүй1-21, 10:23У.Хүрэлсүх: Монгол бичиг бол монголчууд бидний оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа1-21, 9:52У.Хүрэлсүх: Монгол, БНСУ-ын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд үр дүнтэй ажиллах нь чухал1-21, 9:48Хөгжлийн банктай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө1-21, 9:40ХӨСҮТ: Ковид-19 болон ханиадны вирусээр давхар халдварлах эрсдэлтэй1-21, 9:38ШЕЗ-ийн тогтоол Хөгжлийн банкны хэргийг "гацаажээ"1-21, 9:34Шороог нь шүүгээгүй эсвэл мөстсөн давс нийлүүлсэн гэх тайлбарыг Нийслэлээс хийв1-21, 9:27Г.Занданшатар: Төр ард иргэдийн харилцаа холбоо, итгэл суларчээ1-21, 9:09Финлянд улс Украинд 400 сая еврогийн цэргийн тусламж илгээнэ1-21, 8:37Монгол дорнын зурхай1-21, 8:00 Раммштейны уулзалт ба Холбоотнуудын Украинд амалсан шинэ багцууд1-21, 7:47Цаг агаарын мэдээ1-21, 7:30“Тамгагүй төр” жүжиг Лондонгийн West End-н тайзнаа “Монгол хаан” нэрээр амилна1-20, 16:50Нэгдүгээр сарын 22-ноос хүйтний эрч эрс чангарна1-20, 16:20

"Хойд урсгал"-ын  сүйрлийн анхны бичлэг нийтлэгджээ10-19, 8:20 Х.Янжингаажид: Т.Ганболдын хамаг бузар булай нь ил болмогц хүүхэд, хөрөнгийн маргаанаа УЛС ТӨРТЭЙ холбож, намайг явдалтай болгож байна4-26, 11:08 Кёкүшюзан Д.Батбаярын хэргийн учиг тайлагдаж эхлэв үү3-2, 9:08 УКРАИН: Гуравдугаар сарын 7-ны өглөөний шуурхай мэдээ3-7, 17:05 ШУУРХАЙ: Начин цолны хүндэтгэлийн барилдаанд Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ2-27, 12:48 Хардалтын улмаас эхнэрээ найз эмэгтэйнх нь хамт хөнөөжээ3-29, 15:11 Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх нь ямар үр дагавар авчрахыг Орос анхаарууллаа3-4, 11:44 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хохирлыг мэдээлэв3-21, 8:30 Цэргийн шинжээч: Оростой эн тэнцүү тулалдаж чадах цорын ганц армийг нэрлэжээ6-22, 8:20 МУИС-ийн 1800 гаруй оюутнууд Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөлгөхөөр гарын үсэг цуглуулаад байна3-3, 7:32 Путин дайныг зогсоох гурван нөхцөлийг нэрлэлээ3-2, 14:30 УКРАИН: Өнөөдрийн цагийн байдлын бүрэн тойм3-2, 17:46 Түүхий махаар хооллож, хээрээр гэр хийх дуртай тэрбумтан Liver King Монголд иржээ10-26, 11:47 "Оросын цэргүүд намайг хүчиндэж, нөхрийг минь хөнөөсөн"4-12, 10:50 Оросуудын хайж байгаа "Цуст лам" хэмээх А.ТУРЧИНОВ гэж хэн бэ3-9, 7:20 Украйн Оросын хооронд хэлэлцээр эхэлжээ  2-28, 7:20 Украйнд тулалдах хүсэлтэй гадаадын иргэдийг  визгүй хүлээн авна3-1, 13:38 Баруунд Зеленскийн ард байгаа "эзэн"-ийг нэрлэжээ9-10, 7:20 Москва найтаачихсан шүү, монголчууд аа?!3-2, 18:40 Түүхэн товчоон: Мэргэд12-31, 6:40 Хүүхнүүдийн террор: Украйны тусгай албаны банзалтэй алуурчид8-26, 8:00 Залуусын жагсаалын үеэр гэмтсэн цагдаа нарын зураг ил боллоо4-8, 11:51 УКРАИН: Гуравдугаар сарын 18. Гол үйл явдлын хураангуй3-19, 8:20 УКРАИН: Өнгөрсөн шөнийн үйл явдлын хураангуй3-1, 14:05 Зогсоол булаацалдсан хоёр иргэн ганц хором л тэвчсэн бол нэг нь шороонд, нөгөө нь шоронд орохгүй байлаа3-16, 11:43 Аймгуудын наадмын товыг зарлалаа6-8, 13:27 Украины хувь заяаны тухай "гашуун үнэн"-ийг Герман сануулав8-26, 8:20 Энгийн иргэний амийг хөнөөсөн Оросын цэргийн ШҮҮХ ХУРАЛ: Надад буудах тушаал өгсөн5-15, 9:20 Зеленский шинэ видео мэдэгдэлдээ юун тухай дурдав3-6, 8:20 УКРАИНЫ ЖАНЖИН ШТАБ:  Оросын армийн хохирлыг шинэчлсэн байдлаар мэдээлэв3-21, 7:20 Хатан хааны оршуулах ёслолын тогтсон журмыг Арменийн Ерөнхийлөгч зөрчжээ9-19, 12:16 ХАТАН ХААНЫ ОРШУУЛГА: Хэн уригдаж, хэнийг үлдээв9-16, 7:20 Улсын даян аварга Н.Батсуурь: “Алдаж болохгүй, заавал дарж унана шүү” гэх бодол толгойд зурвас орж ирсэн. Яг энэ хоромд Орхонбаяр хөмөрчихсөн1-7, 10:44 Украин  Оростой хэлэлцээр хийхээс татгалзсан гэдгээ баталлаа2-27, 7:20 Украинд цөмийн зэвсэг хэрэглэх эсэх асуултад Кремль хариулав9-18, 7:20 Шинжээч Абэгийн амь насанд халдсан  шалтгааныг нэрлэжээ7-9, 8:20 Улсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү8-18, 9:10 "Алтжин" группийн захирал Г.Алтан таалал төгсжээ3-1, 18:54 Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар үнэн бодит мэдээллийг сурвалжиллаа...3-4, 18:56 УКРАЙН: Гуравдугаар сарын 12. Сүүлийн хоногийн гол үйл явдлын хураангуй3-13, 7:20 Путин буруу тооцоолсон, гэхдээ тэр илүү хүчтэй цохилт өгч чадна3-5, 7:20 Украины арми ганцхан өдрийн дотор Николайев, Херсон мужид 500 орчим цэргээ алджээ9-16, 8:20 ОХУ: Украин дахь АНУ-ын нууц био лабораториудын талаарх баримт бичгүүдийг нийтэллээ3-11, 7:20 Жо Байден Путины талаар хийсэн мэдэгдлээсээ буцжээ3-29, 11:18 Энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна4-11, 9:41 Путин Киевийг эзлэх зорилгоосоо буцсан уу3-21, 14:15 Цемент тойрсон асуудал ба талуудын байр суурь9-20, 16:21 ЭБЕРХАРД ЦОРН: Орос хоёр дахь фронт нээж магадгүй9-2, 8:20 ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧ ХАТЫЛЕВ: Орос улс НАТО-д онцгой сюрприз бэлдсэн5-27, 7:20 Гутамшиг4-4, 8:10 НАТО-гийн тэргүүн "УДАХГҮЙ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ” болно гэж мэдэгдэв6-26, 10:10 Киев ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулах хугацааг нэрлэв3-16, 7:20 Орос улс өөртөө "найрсаг бус" улсуудын жагсаалтыг шинээр батлав3-8, 8:30 ОРОС, УКРАЙНЫ ДАЙН: Хоёр талын хохирлын мэдээ /3-рсарын 6-ны байдлаар/3-7, 7:20  ХЕРСОНЫГ АВАХ УКРАИНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ: Олон сар ярьсан сөрөг довтолгооны олз, гарз юу байв 9-1, 8:00 Ерөнхий сайд аа, хормой дор чинь “хомхой шуналтнууд” нуугдаж байна1-3, 7:15 ШОЛЬЦ:Оросын эсрэг цохилт өгөх зэвсэг Украинд нийлүүлэхээс татгалзав8-27, 8:20 Осолд холбогдсон Ч.Маралмаа, Г .Батсүх нар хэн байв10-19, 10:04 УКРАИНЫ АРМИЙН АМЖИЛТЫН ШАЛТГААН. Ёс суртахуун, тактик, номлол3-28, 7:28 ТЕГ: Улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан4-6, 11:10 Дарья Дугинагийн амийг  хөнөөх захиалгыг урьдчилан өгсөн байжээ8-22, 8:20 Пинк Флойдын үүсгэн байгуулагч Байденыг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэв8-8, 8:20 Л.Оюун-Эрдэнэд ирсэн урилга Монгол Улсыг ОХУ, Белорусь, Мьянмараас ялгаатайг харуулснаараа ач холбогдолтой9-18, 7:15 Маргаашаас нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна10-23, 12:46 Шойгу: Зорилгодоо хүрэх хүртэл цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ3-1, 20:00 Д.Ангар: Оросын эдийн засаг сүйрлийн ирмэгт очиж байна3-4, 12:24 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хохирлын шинэ тоо баримтыг зарлав3-13, 10:32 Дарья Дугинагийн аминд хүрсэн хэргийн эргэн тойронд: Шинэ баримтууд 8-24, 8:00 Луганск Ард Улс: Фронтын шугам ойртож байгааг мэдээлэв9-15, 8:20 Оросууд Украины нийслэл Киевийг бөмбөгдөж эхэллээ2-25, 10:59 С.Бямбацогт: Дарханы замын ажлын явцтай хэл чимээгүй очоод танилцлаа9-26, 9:34 УКРАИН: Гуравдугаар сарын 10. Гол үйл явдлын хураангуй 3-11, 9:20 МУГТ Олимпын хүрэл медальт боксчин Н.Энхбат таалал төгсжээ4-6, 14:47 Энэ оны үндэсний бөхийн анхны барилдаан өнөөдөр болно1-7, 10:24 Украинд Оросын хэчнээн цэргийн албан хаагч амь үрэгдсэн бэ3-22, 8:20 Оросын зэвсэгт хүчин Украинд НАТО-гийн 45 мянган тонн сум бүхий зэвсгийн агуулахыг устгажээ8-8, 7:20 Кремль Украины нөхцөл байдлын талаар мэдээлэв3-1, 19:41 МҮБХ: Барилдааны дүрэмд дараах өөрчлөлтийг орууллаа1-20, 15:35 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа3-6, 10:36 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны өчигдөр өглөөний мэдээлэл3-29, 8:34 УКРАИН: Үйл явдлын өглөөний онцлох  мэдээ3-17, 10:55 Хятадын коммунист намтай далд холбоотой ажилладаг Монголын сүм хийдүүдийн талаар Jamestown.org сайт нийтлэл гаргаж байжээ3-29, 13:21 Херсон дахь нөхцөл байдлыг мужийн эрх баригчид үнэлэв9-12, 8:00 Нийслэлийн авто замын түгжрэлийг бодитой бууруулах саналыг хүргэж байна3-1, 19:34 УКРАИН. Гуравдугаар сарын 03.Өнгөрсөн шөнө болсон гол үйл явдлууд3-3, 14:52 Барууныхныг эсэргүүцсэн Орос Ираны холбоо АНУ-ыг түгшээж байна8-29, 8:20 БНСУ визгүй зорчихтой холбоотой мэдэгдэл гаргажээ9-29, 9:54 УКРАИН: Дайны 28 дахь өдөр.  Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээ3-24, 8:57 Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ6-20, 7:30 ШУУРХАЙ:Зеленский ОХУ-тай Крымын асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрөв3-9, 8:20 Мэдүүлэг өгөхөөр очсон иргэнийг түлхэж, зодсон цагдаад албаны шалгалт хийж байна3-2, 10:51 В.ЗЕЛЕНСКИЙ: "Тэд биднээс арав дахин их. Гэхдээ манай газар нутаг дээр тэд биднээс арав дахин бага"3-5, 8:00 Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир "Жингээ хас, үс сахлаа ургуул" гэдэг даалгавар өгсөн3-9, 9:00 ЗУРГАА ДАХЬ ӨДӨР: Зеленский ЕХ-нд Украиныг сонгохыг уриалж, ЮНЕСКО-гийн дэлхийн өв халдлагад өртөв3-2, 10:05 ДЭМБ бүх улс орнуудыг амны хаалтны хэрэглээндээ эргэн орохыг уриалав7-14, 8:20 Европын холбоонд нэн даруй элсэх Украины хүсэлтэд ямар хариу өгч байна вэ3-1, 10:40 ДОТООД ХЭРГИЙН ЯАМ: "Азов"-ын командлагчдыг баривчлахад тусалсан хүн бүрд сая рубль амлав8-25, 8:20 ШИНЖЭЭЧ: Кремль тусгай ажиллагааны статусыг өөрчлөхөө зарлаж болзошгүй9-21, 8:00  Киев Сталинградын түүхийг давтаж магадгүй3-13, 7:20 ШОЙГУ: Мариуполийг Оросын армийн мэдэлд авлаа5-5, 7:20

Онцлох

Сэдэв