Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб Оросын армийнхохирлын тоймыг шинэчлэн гаргажээ. Харин үүнийгдамжуулж буй BBC-д энэ үнэлгээг батлах эсвэл үгүйсгэх бие даасан мэдээлэл байхгүй байна гэдгээ тайлбарлав.
Киевийн хэлснээр дайн эхэлснээс хойшхи Оросын хохирлын жагсаалтыг дараах байдлаар мэдээлжээ.
Танк 476
Хуягт машин 1487
Их бууны систем 230
Пуужин харвагч 47
Агаарын довтолгооноос хамгаалах 44 анги
Нисэх онгоц 96
Нисдэг тэрэг 118
Цэргийн автомашин 947
Хөнгөн завь 3
Түлшний нөөцийн сав 60
Нисгэгчгүй онгоц 21
Нэгж тусгай тоног төхөөрөмж 12
Украины Жанжин штабын мэдээлснээр Оросын армийн 14,000 гаруй албан хаагч хохирсон байна. Энд зөвхөн амь үрэгдэгсдийн тухай ярьж байна уу, эсвэл шархадсан хүмүүсийн тоо багтсан уу гэдэг нь тодорхойгүй байна.
Украины энэ мэдээллийг Оросын Батлан хамгаалах яам эдгээр мэдээллийг батлаагүй бас үгүйсгээгүй байна.
Оросын Батлан хамгаадах яам гуравдугаар сарын 2-нд зөвхөн нэг удаа хүний хохирлын тухай мэдээлсэн. Тэнд дурдснаар Украинд явуулж бу цэргийн ажиллагааны үеэр 498 цэрэг амь үрэгдэж, 1597 цэрэг шархадсан гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ВВС
( 25 )Сэтгэгдэл бичих