- Дайн эхэлснээс хойш Киевт 222 хүн амиа алдсан гэж Киевийн захиргааны нэгдүгээр орлогч дарга Николай Поворозник мэдэгдэв. Түүний хэлснээр тэдгээрийн 60 нь энгийн иргэд байсан бөгөөд амь үрэгдэгсдийн дунд дөрвөн хүүхэд байжээ. 900 орчим хүн шархадсан.
- ОХУ-ын Төв банк үндсэн хүүг жилийн 20% хэвээр байлгахаар шийдэв. Энэ нь дайн, хориг арга хэмжээ, рублийн ханш ам.доллар, евротой харьцах ханш түүхэн дээд хэмжээндээ хүртэл унасантай холбогдуулан авч буй арга хэмжээ юм.
- Европын парламент Орос, Беларусийн дипломатуудыг хилээрээ нэвтрүүлэхийг хориглов
- Москвад Крымыг нэгтгэсний ойд зориулсан жагсаал-концерт болов.
- Бөмбөгдөлтөд өртөн сүйрсэн Мариуполь хотын драмын театрын доорх хамгаалах байрнаас 130 хүнийг аварсан гэж мэдэгдэв. Аврагчид ажлаа үргэлжлүүлсээр байна.
- Орос Украинд өгөх цэргийн хангамж руу дайрах болно. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв
- ОХУ-ын өмнөд болон төв хэсгийн зарим нисэх буудлууд 3-р сарын 26 хүртэл хаалттай хэвээр байна гэж Холбооны агаарын тээврийн агентлаг мэдээллээ.
-3-р сарын 18-нд Украины дүрвэгсдийн тоо 2 саяас давлаа. Ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд байна" гэж Польшийн хилийн алба мэдэгдэв.
- НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр дайн эхэлснээс хойш өдөр бүр 75 мянга гаруй хүүхэд дүрвэгсэд болжээ.
- ОХУ-ын Батлан хамгаалах яамны шинэ мэдэгдэлдээ Донецк, Луганск мужуудын дөрвөн сууринг "чөлөөлж", мөн Мариуполь хотын төвд. үндсэрхэг үзэлтнүүдийг цагираг болгон бүслээд байна гэж дурдав
-Зөвхөн дайны эхний 11 хоногт Харьковт 450 энгийн иргэн амь үрэгдэж, шархаджээ.
Эх сурвалж: ВВС
( 5 )Сэтгэгдэл бичих